Москва хот өнөөдөр 864 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тус хот нь үүнээс ч урт настай гэж түүхчид үзэж байна, гэхдээ Москва хотын тухай 1147 онд албан ёсоор тэмдэглэсэн байдаг юм. Москва хот өнөөг хүртэл дайсны дайралт, гал түймэр, усны үеэр зэрэг элдэв зовлонг амссан билээ. Тэглээ ч гэсэн хот өргөжин тэлж өөдлөн хөгжсөөр ирсэн юм. Ойрын жилүүдэд оросын нийслэлийн нутаг дэвсгэр Москва орчмын газар нутгаас авч 2,5 дахин нэмэгдэнэ. Москва хот дэлхийн санхүүгийн нэг төв болно гэж тус хотын захиргаа төлөвлөж байна. Өнөөдөр москвачууд болон нийслэлийн олон тооны зочидод зориулан өргөн хэмжээний зугаа цэнгээний хөтөлбөрүүдийг бэлтгээд байна. Бүх хот даяар олон нийтийн өргөн зугаалга болох ба хэдэн арван тайзан дээр хэдэн зуун жүжигчид тоглох болно. Баяр ёслолын ажиллагаа шөнө дөл болсон хойно Болжморын ууланд болох салют, өнгө өнгийн гэрлэн шоугаар өндөрлөх ба энэ үзэгдэл Гиннесийн дээд амжилтын номонд багтана гэж үзэж байгаа юм байна.