Ливи дэх оросын эрчим хүчний төслийн хэтийн төлвийг хэлэлцэх санал тавьсны дагуу Ливийн шилжилтийн засгийн газрын төлөөлөгчдийг ОУ-ын удирдлагууд Москвад урьсан байна. Душанбед ТУХН-ийн улсуудын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров энэ тухай мэдэгдлээ. Босогчдын удирдах байгууллага болох ШҮЗ-ийг Ливи улсын цорын ганц хууль ёсны засаглал гэдгийг ОУ урьд нь хүлээн зөвшөөрсөн ба эдийн засгийн хамтын ажиллагаа тэр дундаа нефть хийн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ. Улс орны дотор эв нэгдлийг бий болгох бодлого явуулж, ойрын 20-н сард ардчилсан сонгууль явуулах болон шинэ үндсэн хуулийн талаар бүх ард түмний санал хураалт явуулна гэж ШҮЗ амалсан билээ.