Баасан гаригийн шөнө Парист уулзсан “Ливийн анд нөхөд”-ийн ихэнх нь өөдрөг санаа сэтгэлтэй байгаа боловч Ливи улсын хөгжлийн ирээдүйд шинжээчид тийм ч  их итгэлтэй бус байна. Ливи улсыг хагалан бутарахгүй байх болон төр засгийн шинэ хэлбэр байгуулах тодорхой хөтөлбөр одоо болтол байхгүй ШҮЗ энэ бүхнийг хийх чадвартай гэдэгт ажиглагчид эргэлзэж байна. Энэ эргэлзээ ч үндэсгүй биш гэж Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн байнгын хорооны гишүүн Семен Багдасаров үзэж байна: «Ливийн нөхцөл байдлын хөгжлийн ирээдүй өнөөдрийн байдлаар Иракт өрнөж байгаа байдалтай ихээхэн төсөөтэй байна. Харин масштаб нь арай бага байж магадгүй. Иракт улс орны удирдлагыг сольсон болон бусад дагалдах хүчин зүйлүүдээс болж энэ бүх хугацаанд 400 мянгаас 1,2 сая хүн амь насаа алдаад байгаа гэдгийг би сануулахыг хүсэж байна. Үүнтэй ижил төсөөтэй байдал Ливи улсыг хүлээж байна» гэж тэр ярилаа. Иракт одоо болтол байсаар байгаа алан хядах ажиллагааны хүчин зүйлүүд Ливи улсад илүү тод илэрч байна.Үүний тод илрэл нь Триполь хотын байлдааны үеийн захирагчаар ливийн лалын дайнч бүлэглэлийн удирдагч Абдельхаким Бельхаджийг томилсон нь нэгийг сануулаж байгаа бус уу. Харин энд тайлбар хийгээд хэрэггүй байхаа. Эсвэл болж байгаа үйл явдал барууныханд огт нөлөөлөхгүй байгаа юм уу эсвэл тэд алан хядагчдын энэ бүлэглэлтэй хэлэлцэж тохиролцсон юм бол уу. Тэгэхлээр нөхцөл байдал бага масштабтай ч гэсэн Иракаас илүү харгис хатуу хөгжих байхдаа. ШҮЗ ямарч тохиолдолд омог аймгуудтай тохиролцох л болно гэж Семен Багдасаров үзэж байна.Саяхныг хүртэл үнэхээр сайхан амьдарч байсан тэдэнтэй тохиролцоно гэдэг хэцүү л байх. Каддафи болон түүний талынхныг яаран жагсаалаас гаргана гэж бодоод хэрэггүй. Хурандааг баривчиллаа ч гэсэн түүний талынхан маш удаан хугацаанд эсэргүүцсээр байх болно. Түүнээс гадна дөнгөж сая тус улсыг устгаж байсан холбоотнууд нь түүний сэргээн босголтод дуртайяа оролцоно гэнээ. НАТО-чууд бий болсон нөхцөл байдлыг ашиглан, нефтийн нөөцөөр баян Ливи улсаас ахиухан ашиг олохын төлөө улайран хөөцөлдөнө гэж шинжээч үзэж байна. Ливи улс хагаран бутрах нь урт хугацаанд үргэлжлэх гинжин урвалын нэг салаа мөчир болно гэж зарим шинжээчид үзэж байна. Стратегийн судалгааны Иракын төвийн захирал Васик аль-Хашими ярьж байна: «Янз бүрийн улсыг салгаж бутаргах төсөл нь Ойрхи Дорнодод АНУ-ын гео стратегийн байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн билээ. Энд Суданыг хуваасан болон Иракыг бүрмөсөн бутаргасан баримтыг дурдахад хангалттай бизээ. Одоо төлөвлөгөөний тэргүүн эгнээнд Ливи улс гарч ирлээ. Бенгазид эхэлсэн бослого, Барууныхны шууд дэмжилгээр байгуулсан ШҮЗ нь тэднээс асар их тусламж авч байсан нь эхнээсээ л  тус улсын байдлыг тогтворгүй болгох цаашилбал ливийг хагалан бутргахад чиглэсэн төлөвлөгөө байсан гэдэг нь харагдаж байсан юм. Энэ бүхэн нь Ливийн нефтийн баялаг нөөцөнд хяналтаа тогтоохын төлөө АНУ-ын хийж байгаа түрэмгийлэл юм. Яг ийм нөхцөл байдал Сири улсад нүүрлэнэ. Хама хотод болж байгаа бослого, тэнд Үндэсний зөвлөл байгуулахыг оролдож байгаа зэрэг нь яг л ийм байдал давтагдана гэдгийг ёрлож байна» гэж тэр хэллээ. Ливи хэд хэдэн улсад хуваагдах уу, 2 дахь Ирак болж хувирах уу гэдэг нь гол утга санааг зарчмын хувьд өөрчлөж чадахгүй. Бүрмөсөн балгас болсон улсыг сэргээн босгох ажлыг авах, нефтийг “хэрэгцээтэй чиглэлд” дамжуулах зэрэгт ямарч нөхцөл саад тотгор болохгүй. Парист болсон “Ливийн анд нөхдийн” бага хуралд оролцогчдын сэтгэл санааны бадрангуй байдлыг үүнээс үүдэн тайлбарлаж болно. Мөн ливийн 15 тэрбум долларын активыг ШҮЗ-д хурдан шилжүүлэх гэсэн өгөөмөр сэтгэлийг ч ойлгож болно. Янз бүрийн зарлагын тооцооны дансууд тун удахгүй ШҮЗ-ийн нэр дээр урсан ирэх болно.