Өмнөд Суданд ажиллаж байгаа оросын 134-н энхийг сахиулагч цэргийн нисэгчдийг НҮБ-ын “Энх тайвны албанд” медалиар шагналаа. Оросын цэргийн нисэгчид 5 сар ажиллах хугацаандаа 600 километрийн хол нислэг үйлдэж 10 мянган хүн, 160 тонн ачаа тээвэрлэсэн байна. Мөн дэлхийн хамгийн залуу энэ улсад ажиллаж байгаа НҮБ-ын ажилтануудын аюулгүй байдлыг хангаж байгаа билээ.Долоо хоногийн өмнө оросын нисэгчид байлдаан болж байгаа газар энхийг сахиулагчдыг хүргэсэн юм. НҮБ-ын мэдээгээр энэ оны эхнээс Өмнөд Суданд болж байгаа омог хоорондын мөргөлдөөнөөс болж 5000 хүн амь насаа алдаад байна.