“Фитч” рейтингийн агентлаг ОУ-ын зээллэгийн рейтингийг ВВВ түвшинд батласан байна. Энэ тухай мэдээг баасан гаригт дэлхийн санхүүгийн зах зээл дээр зарлалаа. ОУ-ын зээллэгийн ирээдүйг “эергүү” гэж таамагласан байна. “Фитч” агентлагийн мэргэжилтнүүд өгсөн тайлбартаа ОУ-ын санхүүгийн байдлыг “гойд хүчирхэг” гэж үнэлжээ. Оросын эдийн засагт инфляц аюул учруулж чадахгүй гэж тэд үзсэн байна.