Алан хядах ажиллагаатай тэмцэхэд эв санааны нэгдэлтэй байх өдрийг ОУ-д өнөөдөр тэмдэглэж байна. 2004 онд хойд осетинын Беслан хотод алан хядагчид дунд сургуулийг эзлэж алан хядах ажиллагаа үйлдсэнтэй холбогдуулж энэ өдрийг тэмдэглэх болсон юм. Тэр үед 334 хүн амь насаа алдсан ба тэдний 186 нь хүүхэд байсан юм. Алан хядах ажиллагаатай тэмцэхэд эв санааны нэгдэлтэй байх өдөр нь энэ аймшигтай үзэгдэлтэй тэмцэхэд нийгэм төр хоёр эв нэгдэлтэй байна гэдгийг харуулж байгаа юм. Өнөөдөр ОУ алан хядагчдын гарт амь үрэгдсэн мянга, мянган эх орон нэгтнүүдээ санан дурсаж хүндэтгэж байна. Хамгийн сүүлд 2011 оны 1-р сарын 24-нд “Домодедово” олон улсын нисэх онгоцны буудал дээр аймшигтай алан хядлага болсон билээ. Тэр үед 37 хүн амь насаа алдсан юм. Аюулгүй байдлын холбооны албаны мэдээгээр 2011 оны эхний зургаан сарын дотор тус улсад 169 алан хядах ажиллагаа үйлдсэн байна.