Орос-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг тохиолдуулан зарласан  асуулт хариултын уралдааны дүнг та бүхэнд толилуулж байна. Уралдааныг 2011 оны 1-р сард “Оросын дуу хоолой” радио, “Монголын анд нөхдийн холбоо” найрамдлын нийгэмлэг, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Монгол улс дахь ОХУ-ын ЭСЯ-тай хамтран  зарласан юм. Уралдааны болзлоор дараах  гурван асуултын зөв  хариуг  ирүүлэх ёстой байсныг танд сануулъя.

    Нэгдүгээрт асуулт: «Орос – Монголын хооронд дипломат харилцаа тогтоосон  тухай баримт бичигт   хэдэн оны, хэдэн сарын хэдний өдөр,  аль хотод гарын үсэг зурсан бэ?». Энэ асуултын зөв хариулт: «Энэхүү баримт бичигт 1921 оны 11-р сарын 5-ны өдөр Москва хотод гарын үсэг зуржээ».

    Хоёрдугаар асуулт: «Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон тухай уг  баримт бичиг ямар нэртэй байсан бэ?».Зөв хариулт: «ЗСБНХОУ болон Монголын ардын засгийн газрын  хооронд найрамдалт харилцаа тогтоох гэрээ».

     Гуравдугаар асуулт: «Орос-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосон үеэс хоёр орны засгийн газруудын эрх зүйн суурийг тавьсан баримт бичгүүдийг  нэрлэнэ үү?». Энэ асуултын хариулт уралдаанд оролцогчдын зүтгэл чармайлтаас шалтгаалах байсан юм. Нэг хэсэг  оролцогчид арван баримт бичгийг дурьдсан байхад,зарим нь арвантавыг дурьджээ. Тэдгээрийг бүгдийг дурьдахаа  болъе. Хэрвээ та тэдгээрээс наймыг зөв нэрлэсэн бол хангалттай гэж шүүгчид үзлээ.

Уралдаанд ирүүлсэн  материалуудыг 9-р сарын 1-нээр хүлээн авч, тасалбар болгосон юм. Тэд бараг бүгдээрээ зөв хариу ирүүлсэн байв. Ирүүлсэн  ажлуудын ихэнхийг фото зураг, хайчилбар дагалдсан, сонирхолтой сайхан ажлууд байлаа. Иймээс шалналтнуудыг тодруулах амаргүй байсан юм. Манай уралдаанд зориулан зохион байгуулагчдаас  нийт таван шагнал  бий болгосон юм.  Тэгээд шүүгчид  шилдэгийн шилдгүүдийг тодруулсан юм. Тэдний дотор:

   1.Улаанбаатар хотын БЗД-ийн 16-р хороонд оршин суугч Гончигийн Батмөнх .

   2.Эрдэнэт хотын “Оросын дуу хоолой” радиогийн сонсогчдын  клубын тэргүүн Ёндонгийн Магсаржалам .

   3.Дархан хотын оршин суугч, Төмөр замын ахмад ажилтан, гавъяаныхаа амралтанд байгаа, эрхэм Чимидийн Дорж гуай нар байна.

    Бүх оролцогчид “Оросын дуу хоолой”, “Монголын анд нөхдийн холбоо”, “Монгол-оросын”найрамдлын нийгэмлэгээс урьд өмнө зохион явуулж байсан уралдаануудад  идэвхитэй оролцож байсан юм. Тэдний дотроос Чимидийн Дорж, Ёндонгийн Магсаржалам нарын ирүүлсэн ажлууд  уралдааны  шагналт байранд  шалгарч байсан билээ.

    Уралдааны болзлын дагуу  хамгийн түрүүнд ажлаа ирүүлсэн оролцогч шагнал хүртэх ёстой юм. Энэ  удаа Улаанбаатар  хотын  Налайх дүүргийн 2-р хорооллын оршин суугч Шаравын Хаан хамгийн түрүүнд хариултаа  ирүүлсэн юм.  Тэр бүгдээс түрүүлсэн. Түүний ажлыг бид 2011 оны 2-р сарын 8-ны өдөр хүлээн авсан юм.

   Уралдааны зохион байгуулагчдын шагналыг хамгийн бяцхан оролцогч хүртэж байна. Тэр бол Улаанбаатар хотын “Ирээдүй” 2-р сургуулийн 8-р ангийн сурагч Цэвэгмэдийн Бумнаран юм.  Тэр “Оросын дуу хоолой” радиогийн  сонсогчдын клубын гишүүн. 

   ЗХУ-ын хоёр удаагийн Баатар, МУ-ын Баатар, сансрын нисгэгч, “Монголын анд нөхдийн холбооны” тэргүүн Виктор Горбатко, Монгол улс дахь ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Виктор Самойленко нар “Оросын дуу хоолой” радиогийн уралдаанд амжилттай оролцсон байнгын хоёр сонсогчидод үнэтэй  бэлэг гардуулахаар шийдвэрлэсэн юм.Тэд бол манай уралдаануудад олон жил идэвхитэй оролцож байгаа Улаанбаатар хотын оршин суугч, гавъяаныхаа амралтанд сууж байгаа Цэндийн Рагчаа, Шагдарсүрэнгийн  Цэнд гуай нар юм.

   Эрхэм нөхөд өө! Хүндэт оролцогчид оо! Та бүхнийг, таны гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдийн  хамт  10-р сарын 6-ны өдөр Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд хүрэлцэн ирэхийг урьж байна. Уламжлалт  Орос-монголын  найрамдлын сарын хүрээнд “Оросын дуу хоолой” радиогийн зарласан асуулт хариултын уралдааны шагналтнуудад шагнал  гардуулах ёслол болно.  Арга хэмжээ 16.00 цагт эхлэнэ. Утас: 45- 86- 82. Улаанбаатарт уулзатлаа баяртай!