ОУ Афганистан улстай хамтын ажиллагааг зөвхөн эдийн засгийн салбарт биш бусад салбарт хөгжүүлэхэд бэлэн байна. Өнөөдөр Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзсныхаа дараа ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Душанбед мэдэгдлээ. Кабултай хийж байгаа хүмүүнлэгийн асуудлаархи яриа хэлэлцээ болон аюулгүй байдлын хүрээн дэх хамтын ажиллагаа, улс төрийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд Москва бэлэн байна гэж тэр хэлсэн байна. Бүс нутгийн байдал үнэн хэрэг дээрээ бүс нутгийн гүрэн улсуудаас л хамаарна гэж Медведев Карзайтай уулзахдаа тэмдэглэсэн байна. Карзай ОУ-ын ерөнхийлөгчийг дэмжсэн байна. “ОУ-тай харилцаагаа өргөжүүлж байгаадаа Афганистан улс сэтгэл ханамжтай байна. энэ бол бидний явах ёстой цорын ганц зөв зам юм гэж” тэр хэлсэн байна