ОУ гадаадын компаниудад стратегийн обьектуудаа аажмаар нээлттэй болгосоор байна. Энэ хавар нийслэлийн метрополитен шинэ буудал болон салаа байгуулах ажлын нээлттэй тендер зарласан. Тэр үед энэ тендерт оролцохоор дэлхийн хэмжээний аврагууд Хёнде, Сименс компаниуд мэдэгдлээ өгсөн билээ. Эдэн дээр Москва, Санкт-Петербургийн хурдны зам барьж байгаа францийн Винси компани нэмэгдсэн байна. Москвагийн газар доорхи байгууламж эхнээсээ л зөвхөн тээврийн хэрэгсэл төдийгүй стратегийн зориулалттай баригдсан юм. Хэрвээ хэзээ нэгэн цагт гадаадын компаниуд метроны ажилд оролцож байсан бол техник л нийлүүлж байсан байх. Гадаадынхныг газар доорхи байгууламжид оруулж байгаагүй юм. Винси компани гэхэд л хэдэн жилийн өмнө хотын төвд газар доорхи гарааж барих төсөлд 300 сая долларын хөрөнгө оруулахад бэлэн байсан боловч нийслэлийн засаглал зөвшөөрөөгүй юм. ОУ Москва хоттойгоо хамт өөрчлөгдөж, улам л нээлттэй болсоор байна. Урьд нь хаалттай байсан ийм объектыг барихад гадаадынхны анхааралыг хандуулах нь цаг хугацааны асуудал юм гэж Нийтийн тээврийн олон улсын холбооны Евразийн бүс нутгийн төвийн гүйцэтгэх захирал Василий Тихонов үзэж байна. «Москва хотын төлөвлөгөө болон боломж нь эрс өргөжиж, шинэ хүмүүс ч гарч ирлээ. Манай метроны сургалт гайхамшигтай боловч дэлхийд цорын ганц биш юм. Метро байгуулалтын өөр сургалт байдаг гэдгийг бодпох цаг ирсэн. Тэдэнд нээлттэй болох хэрэгтэй байна. Одоо цөмийн цохилтын аюул түүнээс болж нүүлгэн шилжүүлэх ёстой стратегийн объект гэсэн ойлголт аль хэдийнээ алга болсон. Москвагийн метро бол Нью-Йорк, Лондон, Гонконг, Токио хотуудын метроны нэгэн адил олон сая хүнтэй хотод үйлчилж байгаа тээврийн байгууллага л юм» гэж  Василий Тихонов хэллээ.

   Тендерт оролцохоор мэдэгдлээ өгсөн бүх компаниудыг оросынх уу, гадаанынх уу гэж ялгалгүйгээр бүгдийг нь авч хэлэлцэнэ. Тэд бүгдээрээ л уралдаанд оролцох бөгөөд хэн хамгийн бодит үнэ болон чанарыг санал болгосон нь л түрүүлэх болно. ОУ-ын стратегийн үйлдвэрүүдэд гадаадын хөрөнгө оруулах тухай хуулинд Төрийн Дум нэмэлт өөрчлалт оруулж байна, ингэснээр хөрөнгө оруулалтад саад болох засаг захиргааны саад тотгорыг арилгах болно. Үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолын үүднээс авч үзэх юм бол москвагийн метро стратегийн объект хэвээрээ байна. Харин шинээр бий болох газрын доорхи болон хөнгөн метроны шугам тээврийн үүрэг л гүйцэтгэнэ. Харин тэнд л гадаадын компаниудын туршлага шаардлагатай болно гэж ОУ-ын хонгилын холбооны удирдагч Георгий Синицкий манай радиод яриад: «Франц, Герман, Англи, Итали улсууд гайхамшигтай хонгил болон метро барьж байгуулж байна. 10 жилийн дотор 280 километр  хонгил барьсан Хятадын хонгилын холбоо өнөөдөр тэргүүлэх хонгил байгуулагчид болоод байна. Одоо бол байдал өөр болоод байна. Метро барих хоёр талдаа ашигтай  объект дээр гадаадын компаниудыг оросын компаниудтай хамт ажилуулж байна. Барьж байгуулах олон объектуудыг нээлттэй болгоод байна. Жишээ нь урьд нь хаалттай байсан Сибирийн нефть хийн аж үйлдвэрүүд болон оросын хойд эх газрын үргэлжлэл хүзүүвч, хий дамжуулах хоолойн барилгын ажил тэр дундаа “Умард урсгал” хийн хоолой зэрэг юм» гэлээ. Ойрын 5 жилд оросын нийслэлд 85 километр урт метроны шугам барих ба жилд 14 шинэ станц барина гэсэн үг. Москва орчмын баруун урд зүг дэх нийслэлийн дүүрэгт “Шинэ Москва” барих шийдвэр гарахаас өмнө энэ тоо баримтыг зарласан байсан юм. Тэгэхлээр төлөвлөгөөний масштабыг өрөгтгөх тийшээ өөрчлөх шаардлага гарч байна. Ийм учраас гадаадын компаниуд оросын нийслэлийн тээврийн системийн хөгжилд оролцох бодит боломжтой болж байна гэсэн үг билээ.