Муаммар Каддафийн гадаад дансанд байсан 15 тэрбум долларыг битүүмжилсэн бөгөөд ойрын үед ШҮЗ-ийн хэрэгцээнд зориулж зарцуулах болно. Парист болсон “Ливийн анд нөхөд” олон улсын бага хурлын үр дүн ийм байна. Зургаан сарын турш цус урсгасан мөргөлдөөн болсны дараа тус улсыг сэргээн босгоход энэ мөнгийг зарцуулах боллоо. Аюулгүй байдлыг хангах, дэд бүтэц, эрүүлийг хамгаалах болон боловсролын системийг шинэчлэх зэрэг нь Ливийн шинэ төр засгийн нэн түрүүний зорилт билээ. Тус улсад ардчилсан сонгууль 1969 оноос хойш болоогүй учраас олонхи улс төрийн системийг тэгээс эхлэн байгуулахад хөрөнгө мөнгө хэрэгтэй байгаа юм. Ийм л хүнд хэцүү нөхцөлд шинэ улс төрж байна. Ливийн цорын ганц хууль ёсны засаглал ШҮЗ-ийг Орос, Украин улсууд хүлээн зөвшөөрсөн билээ. Ойрын үед ШҮЗ их хэмжээний мөнгө хүлээж авах болно. Ливийн хэд хэдэн боомт, нефтийн компани, банкны дэд бүтэцийн объектуудын эсрэг ЕХ-ноос авсан байсан хориг арга хэмжээг пүрэв гаригт цуцаллаа. Энэ шийдвэр нь тус улсын эдийн засгийн үйл ажиллагааг сэргээх ливийн түр засгийн газрын хүчин чармайлтыг дэмжихийн тулд авч байгаа арга хэмжээ гэж ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштон мэдэгдсэн байна. ШҮЗ-ийн тэргүүн Мустафа Абдель Жалиль пүрэв гаригт олон улсын хамтын нийгэмлэгт ирэх бүтэн жил хагасын “замын картыг” танилцууллаа. Шинэ үндсэн хуулиа батлаж сонгууль явуулах нь энэ картын үндсэн зүйл анги юм.

   Ойрын үед Ливи улс гадаадаас 1 сая тонн улаан буудай, улаан буудайн гурил худалдаж авах ёстой. Ливичүүд ОУ-аас 50 мянган тонн үр тариа худалдаж аваад байна. ШҮЗ урьд нь Москватай гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээнийхээ үүргийг дагаж мөрдөх юм байна. “Орос, арабын найрамдал ба орос,арабын хамтын ажиллагаа нь” 50 жилийн өмнөх шиг орчин цагын хэллэг хэвээрээ байна. Энэ ойлголт дарангуйлагчид болон нэг хүнийг дахин шүтэх дэглэмтэй хамт үүрд мөнх үлдсэн гэж үзэж байгаа хүмүүс дэндүү эндүүрч байна гэж бага хуралд оролцсон ОУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Михаил Маргелов онцлон тэмдэглэлээ. Хувьсгалын үед ажиллаж байсан Ливийн талаархи холбоо барих бүлгийн үйл ажиллагааг энэ удаагийн уулзалтаар дуусгавар болгоно гэдэгт Москва итгэлтэйгээр Парист ирсэн билээ. Ливийн байдлыг НҮБ-ын АЗ л зохицуулах ёстой гэдэг үүднээс ОУ энэ бүлгийн хуралдаанд оролцохоос татгалзсан билээ. Энэ удаагийн бага хурал нь ирээдүйд ливийн асуудлыг зохицуулах АЗ-ийн үйл ажиллагааг тодорхойлох форум болно гэж оросын ГХЯ үзсэн гэж ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров манай радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд: «Ливийн цаашдын процесст гүйцэтгэх олон улсын хамтын нийгэмлэгийн үүргийг НҮБ-ын АЗ тодорхойлохын тулд тодорхой зүйл ангийг хэлэлцэх нь уулзалтын гол зорилго гэж бидэнд тайлбарласан юм. Хямралыг даван туулахын тулд ливичүүдэд гадны нөлөө үзүүлэх ба гаднаас тусламж үзүүлэх асуудлыг зөвхөн НҮБ шийдэх ёстой гэж ОУ байнга үзэж байсан, ийм учраас бид урилгыг хүлээж авсан» гэлээ.Тэгсэн ч гэсэн Барууныхан Ливи дэх байлдааны ажиллагаагаа зогсоохыг бодохгүй байна. Энгийн номхон ард иргэдэд аюул занал байгаа цагт НАТО байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж Парист зарласан билээ.