НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Парист болсон Ливийн талаархи бага хурал дээр үг хэлэхдээ Ливи улс руу НҮБ-ын төлөөлөгчдийг аль болохоор хурдан явуулахыг уриаллаа. Энэ шийдвэрийг баталгаажуулах НҮБ-ын АЗ-ийн мандатыг ойрын үед  ерөнхий нарийн бичгийн дарга гаргах ёстой. Ливи улсын хувь заяа ливийн ард түмний гарт бүрэн байх ёстой гэж Бан Ги Мун онцлон тэмдэглэсэн байна. Ливийн талаар Парист болсон олон улсын бага хуралд оролцогчид НҮБ-ын АЗ Ливийн талаар шинэ тогтоол гаргах ёстой гэж үзсэн байна. Энэ тогтоол нь Ливи улсыг сэргээн босгох болон ардчилалд шилжихэд нь туслахад НҮБ гол үүрэг гүйцэтгэнэ гэдгийг зааж өгч байгаа юм гэж бага хурлын төгсгөлийн баримт бичигт өгүүлжээ.