Орос, Афганистан улсуудын ерөнхийлөгчид Дмитрий Медведев, Хамид Карзай, Пакистан, Тажикистан улсуудын төрийн тэргүүнүүд Асиф Али Зардари, Эмомали Рахмон нар өнөөдөр Душанбед уулзсан юм. Урт хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийг бэлтгэх ажлыг хурдавчлахыг өөрийн улс бүрийн зохих байгууллагуудад даалгасан мэдэгдэлд тэд дээд хэмжээний уулзалтын дүнгээр гарын үсэг зурсан байна. Тээврийн шинэ сүлжээ байгуулах, шинэ үйлдвэрлэл бий болгох, хөрөнгө оруулалтын тааламжтай уур амьсгалыг бүрдүүлэх зэрэг асуудлын талаар ярьсан байна. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд шууд харилцаа холбоо тогтоохыг өөрсдийн орны ажил хэрэгч бүлгийнхэнд “дөрвөлийн” орнуудын төрийн тэргүүнүүд зөвлөсөн байна.