Орос улсын Алс Дорнодод Дэлхийн 2-р дайн дууссаны 66 жилийн ойг өнөөдөр дурсамжийн болон баяр ёслолын үйл ажиллагаагаар өргөн тэмдэглэж байна. Хабаровын хязгаар, Амар муж, Приморье, Сахалинд баярын хурал цуглаан болж, концерт тоглож, байлдааны ажиллагаанд оролцогчидод хүндэтгэл үзүүлж, 3 үеийнхний уулзалт болж байна. Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөсөн байна. Яг Алс Дорнодод, Номхон далайд милитарист Японыг бут ниргэж хэдэн арван сая хүний амь насыг хороосон хүн төрлөхтний түүхийн хамгийн их цус урсгасан дайныг дуусгасан юм. Дэлхийн 2-р дайны төгсгөлд цэг тавьж Япон улс үг дуугүй бууж өгөх актад 1945 оны 9-р сарын 2-нд гарийн үсэг зурсан билээ.