ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий  Медведев Тажикистан улсад хийж байгаа албан ёсны айлчлалаа өнөөдөр эхэллээ. Орос улсын төрийн тэргүүн тус бүс нутгийн хэд хэдэн улсын тэргүүнүүдтэй уулзах ба бямба гаригт ТУХН-ийн улсуудын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Оролцогч улсуудын үндсэн асуудал болох улс төр, худалдаа эдийн засаг болон бусад салбарын цаг үеийн асуудлуудыг хэлэлцэх нь дээд хэмжээний уулзалтын гол зорилго юм. Душанбед Д.Медведев Тажикстан, Афганистан, Пакистан улсуудын ерөнхийлөгчидтэй дөрвөн талын уулзалт хийнэ.Уулзалтын үр дүнгээр дөрвөн ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл гаргах болно.