Ливийн талаархи Парисын бага хуралд оролцогчид Ливи улсыг сэргээн босгох НҮБ-ын АЗ-ийн шинэ тогтоол гаргахын төлөө байгаагаа илэрхийллээ. Энэ тогтоол нь Ливи улсыг сэргээн босгох болон ардчилалд шилжихэд нь туслахад НҮБ гол үүрэг гүйцэтгэнэ гэдгийг зааж өгч байгаа юм гэж бага хурлын төгсгөлийн баримт бичигт өгүүлсэн байна. “Ливийн анд нөхөд” бага хуралд оролцогчид ливийн тэргүүн Муаммарын хөрөнгийг битүүмжилж тус улсын одоогийн төр засаг ШҮЗ-д шилжүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Үүнээс гадна Муаммар Каддафи ард түмэндээ аюул занал учруулахгүй болтол НАТО цэргийн ажиллагаагаа Ливид үргэлжлүүлэх болно. Ливийн талаархи “холбоо барих бүлэг” зорилтоо биелүүлсэн учир түүний нэрийг “Шинэ Ливи улсын анд нөхдийн бүлэг” гэж өөрчиллөө. Шинэ бүлгийн анхны хуралдаан 9-р сарын сүүлчээр Нью-Йорк хотноо болно. Тэд тус улсыг сэргээн босгож байгаа ажлын явцийг хэлэлцэх болно. ШҮЗ-ийн төлөөлөгчид өөрийн зүгээс Ливи улсад үндэсний яриа хэлэлцээ, эвлэрэлийн чиг баримжааг баримтлах болно гэж амалсан байна. Парис хотноо болсон Шинэ Ливи улсыг дэмжих олон улсын бага хуралд ОУ-ыг оролцуулан 63 улс оролцсон байна.