Тусгаар улсуудын үйл хэрэгт зөвхөн НҮБ-ын дүрмийн дагуу л гадны хүчээр хөндлөнгөөс оролцож болно гэж ОУ үзэж байна. Энэ тухай өнөөдөр ОХУ-ын ГХ-н  сайд Сергей Лавров мэдэгдлээ. Өнөөгийн өөрчлөгдөж байгаа дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээнд олон улсын харилцааг зохицуулах шаардлагатай байна гэж оросын дипломатч Москвад үг хэлэхдээ мэдэгдлээ. Энхийг сахиулах үйл ажиллагаа болон “энх тайванд хүчээр хүргэх” ажиллагаа явуулах шийдвэрийг НҮБ-ын АЗ гаргахдаа тус зөвлөлийн мандат нь хоёрдмол санаагүй байх ёстой. Энэ үйл ажиллагаанд оролцогчид болон зорилтын хувьд тэр тусмаа хүч хэрэглэх хязгаарын талаар мандат нь бүрэн төгс байх ёстой гэж Лавров онцлон тэмдэглэлээ. НАТО Ливи улсад явуулсан үйл ажиллагаар олон улсын хууль эрхийг хүндэтгэн үзнэ гэж тунхагласан эвслийн зарчмаа зөрчлөө гэж Сергей Лавров мэдэгдлээ. НҮБ-ын онцгой эрх, олон улсын хууль эрхийг хүндэтгэн үзнэ гэж НАТО стратегийн үзэл баримтлалдаа тусгасныг ОУ өндөр үнэлэж байна. Харамсалтай нь эвслийн бодит алхам нь энэ зарчимдаа тэр бүр нийцэхгүй байна. “Үүнийн ливийн туршлага дээр бүгдээрээ харлаа” гэж сайд нэмж хэллээ. Олон улсын асуудлыг шийдэхдээ хууль эрх зүйн хүрээнээс хальсан нэг талыг барьсан шийдвэр гаргахаас зайлсхийхийг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн уриаллаа. Олон улсын хамтын нийгэмлэгийн бүх гишүүд НҮБ-ын хүрээнд гаргасан хамтын шийдвэрийг хүндэтгэн үзэх ёстой ба хувийн эрх ашгийн үүднээс ухрах ёсгүй билээ. Энэ асуудал НҮБ-ын АЗ дээр хэлэлцэн тохирсон хэрнээ нэмэлт хориг арга хэмжээ авахаа зарлаж байсан ЕХ, АНУ болон зарим нэг улсуудтай шууд холбоотой юм.