Орос, Афганистан, Пакистан, Тажикистан улсуудын ерөнхийлөгчид Душанбед маргааш уулзана. Тажикийн нийслэлд болох уулзалт дээр Д.Медведев, Хамид Карзай, Асиф Али Зардари, Эммомали Рахмон нар мансууруулах бодисны сувагтай тэмцэх асуудлыг хэлэлцэх болно. Энэ уулзалт 3 дахь нь бөгөөд урьдах нь өнгөрсөн жилийн 8-р сард Сочи хотноо болсон юм. Афганы байдлыг зохицуулах, алан хядах болон мансууруулах бодисны аюул заналтай тэмцэх зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулахаар төлөвлөөд байна. Мөн бүс нутгийн болон Афганистаны хөгжил, эдийн сэргээн босголт, ШХАБ, ХАБГБ зэргийн хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мансууруулах бодисны сувагтай тэмцэх асуудал хэлэлцээрийн тусгай сэдэв болно. Афганы мансууруулах бодисны аюултай хамтын хүчээр тэмцэх шаардлагатай гэсэн байр суурийг ОУ баримтлаж байна.