“Энергия” нэгдлийн зохион бүтээж байгаа сансарын жолоодлогот шинэ тээврийн хөлгийн туршилтыг ОУ 2018 онд эхлэнэ гэж Холбооны сансарын агентлагын орлогч дарга Виталий Давыдов Москвад сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдлээ. Ирээдүйтэй жолоодлогт тээврийн системийг зохион байгуулах ажлыг өнөөдөр зогсоогоогүй байна гэж тэр тэмдэглээд: «Ирээдүйд дэвшилттэй төслүүд дээр нухацтай ажиллах ажлын хэсгүүдийг бид байгуулаад байна. Жолоодлогот хөлөг болон түүнийг сансарт гаргагч төслүүд дээр ч мөн адил ажлын хэсэг ажиллаж байна. Сансарт гаргагчийн дэвшилтэт төслүүдийг ч хийх ажлыг зогсоогоогүй байна. Хэрвээ энэ ажлын хэсгүүд ашигтай саналууд өгөх юм бол бид ажлын төлөвлөгөөг өөрчлөж болно. “Энергия” нэгдлийн бүтээж байгаа хөлгийг 2 загвараар хийхээр төлөвлөж байна. Энэ хөлөг нь буулгагч капсул, хүн амьдрах өрөөтэй 20 тонн жинтэй хөлөг хоёроос бүрэлдэх юм. Бага жинтэй учраас буулгагч аппараттай машины туршилтын ажлыг бид эхлэх боломжтой. Энэ ажлыг гүйцэтгэж чадах тээгч бидэнд байгаа» гэв.

    Тэгхэлээр 2015 оны үед пуужин тээгчийг хөөргөж болно. Харин 2018 онд жолоодлогот тээврийн хөлгийг турших юм. Хамгийн гол зүйл нь жолоодлогот тээврийн системийн аюулгүй байдлын систем юм. Энэ хөлгийн аврах систем нь урьдахаа бодвол нилээд найдвартай юм. Сансарын шинэ үеийн хөлөг нь буултын шүхэр, тийрэлтэт системийг хэрэглэсний хүчинд “Союз” хөлгөөс 10 дахин нарийвчлалтай газардах болно.Өөрөөр хэлвэл шүхэр хөлгийн буултын хамгийн доод хэсэгт дэлгэгдэх бөгөөд тийрэлтэт хөдөлгүүртэй хамт ажиллах болно. 8-р сарын 24-нд ОУСС-д хүнс хүргэх ачаа тээврийн “Прогресс” хөлгийг сансарт гаргах ёстой “Союз-У” пуужин тээгч Байконур сансарын хөлгөөс хөөрөөд унасныг бүгд сайн мэдэж байгаа. Энэ нь “Союз” хөлгүүд үеэ өнгөрөөж түүнийг шинэчлэхгүй байгаа гэсэн үг биш ээ гэж ЦНИИМаш улсын үйлдвэрийн орлогч захирал Николай Паничкин тэмдэглээд: «“Союз” хөлгийг байнга шинэчлэж байгаа ба хөдөлгүүрүүдийг байнга сольж байна. Тэд улам л шинэчлэгдэж байгаа. Удирдах систем нь тоон удирдлагатай болж байгаа» гэлээ.

   Үүнээс гадна ОУ Плесецк сансарын буудалд маш хүчирхэг “Ангара” нэртэй пуужин зөөгчийг зохин бүтээж байна. Үүний зэрэгцээ Восточный сансарын шинэ буудалд хөөргөгч нэг талбайг бэлдэж байна. Восточный буудалд, Сар, Марс гариг руу хөөргөх хөнгөн, хүнд, хэт хүнд пуужин тээгчийг бий болгох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.Сансарын хөлөг хөөргөх зах зээл дээр тэргүүлэх байр сууриа хадгалах хэд хэдэн чухал төслүүдийг ОУ ойрын жилүүдэд амьдралд хэрэгжүүлэх юм байна. Энэ салбарт АНУ, Хятад улсууд л өрсөлдөх байх. Учир нь АНУ хэт хүчин чадалтай “Фалькон Хеви” пуужин тээгчийн төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Ачааны “Прогресс” хөлгийг сансарт гаргах ёстой байсан “Союз” пуужин тээгчийн осол энд тусгаарлагч болж магадгүй. Пуужин сансарын хүрээн дэх хяналтаа улам чангатгана гэж Роскосмос зарлаад байна. Дэлхий орчмын орон зай болон сарны төслүүдийг хэрэгжүүлэхэд энэ нь тийм их саад болж чадахгүй.