Ливи улсад засгийн эрхийг барьж эхэлсэн Шилжилтийн үндэсний зөвлөлийг ОУ хүлээн зөвшөөрлөө гэж ОУ-ын ГХЯ-ны өнөөдөр тараасан мэдэгдэлд өгүүлсэн байна. Ливи улсад болж байгаа сөргөлдөөний үеэр ОУ Бенгазийн сөрөг хүчинтэй байнга идэвхитэй холбоотой байсан юм. Хямралын талаарх энэ байр суурийн үндэс дээр цус урсгах явдлыг нэн даруй зогсоох, сөргөлдөөнийг улс төрийн гольрилд оруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байлаа. Муаммар Каддафи “улс төрийн цогцос” боллоо гэж хоёр сарын өмнө ерөнхийлөгч Д. Медведев хэлсэн бөгөөд өнөөдөр түүний дэглэм нуран унаж байна. Барууныхан “ливийн бялууг” аль хэдийн хуваасан ба энэ бол “бидний ялалт” гэсэн шалтагаар ОУ-ыг шахахыг оролдож байна. ОУ-ын байр суурь үнэхээр мэдэгдэхүйц байсан гэж ОШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн шинжээч Ливи улсад сууж байсан элс сайд асан Алексей Подцероб манай радиод мэдэгдээд: «Бослого эхлэхийн өмнө болон иргэний дайны үеэр бид Ливи улстай эдийн засгийн холбоог идэвхитэй барьж байсан. Тэнд манай нефтийн компаниуд нефть олборлож, дамжуулах хоолойнууд барьж байсан юм. Мөн тэнд ОТЗ компани ажиллаж байсан ба гэрээний үнэ нь 2,4 тэрбум евро байсан юм. Манай хэд хэдэн компани ажиллаж байсан юм. Мэдээж хэрэг цэрэг техникийн хамтын ажиллагаа ч байсан юм» гэлээ.

Каддафигийн дэглэмтэй байгуулсан ОУ-ын гэрээнүүдийг Шилжилтийн үндэсний зөвлөл /ШҮЗ/ хадгална гэж амалсан гэж ОХУ-ын Африкийн асуудлаархи тусгай төлөөлөгч Михаил Маргелов мэдэгдсэн байна. ШҮЗ хамтын ажиллагааг улс төрийн үүднээс биш техник эдийн засгийн үүднээс үнэлэж үзнэ гэдэгт оросын улс төрч найдаж байна. Триполийн шинэ төр засагтай ОУ-ын харилцааны шинэ хэлбэр нь Михаил Маргелевийн өнөөдөр Парист болж байгаа “Ливийн анд нөхдийн”  олон улсын бага хурал дээр тавих илтгэлийн үндсэн сэдэв байх болно. Энэ асуудал дээр ОУ хэзээч өөрийн гэсэн байр суурьтай байсан. ЕХ, НАТО-гийн зүгээс асар их дарамт үзүүлж байсан ч гэсэн ОУ энэ байр сууриа баттай хамгаалж байсан билээ. Жишээ нь НҮБ-ийн АЗ-ийн хориг арга хэмжээнүүдэд нэгдэж Каддафигийн дэглэмд зэвсэг нийлүүлэхийг хориглох, тэдэнтэй хамтарч ажиллахыг оросын компаниудад хориглосон юм. НАТО-гийн удирдсан эвслийн цэргийн ажиллагаа, Барууныхан сөргөлдөөний аль нэг талыг дэмжсэн байдалтай байж болохгүй гэж анхнаасаа л мэдэгдэж байсан. Урьд нь байгуулсан байсан гэрээ хэлэлцээрийн нөөц болдолцоог цаашид хөгжүүлэх замаар л ОУ, ШҮЗ-тэй харилцаагаа цаашид хөгжүүлэх болно. Трипольтой хамтран ажиллах Москвагийн харилцааны шинэ хэлбэр нь ШҮЗ-ийн чухам хэнтэй нь ажиллах ёстойг нарийвчлан судлахыг шаардаж байна. Энэ зөвлөлийн 2-р сарын 27-нд бий болсон бүрэлдхүүн эв нэгдэлгүй бөгөөд дотор нь орж байгаа бүлэглэлүүд хооронд байнга сөргөлдөөн үүсгэдэг юм. Энэ сөргөлдөөн ШҮЗ-ийг хагарлын ирмэгт хүргэдэг юм. Өнөөдөр ШҮЗ-ийг нэгтгэж байгаа нэг зүйл бол Каддафигийн дэглэмийн эсрэг тэмцэл юм. Энэ дэглэм бүрмөсөн унагаагдаагүй байхад ШҮЗ шинэ засаглалын хувьд өөрийгөө зохион байгуулалт, стратегийн хувьд яаж харуулах нь тодорхойгүй байна. “Аль Каида” бүлэглэлтэй шууд болон шууд бус ажиллаж байгаа лалын хэт  үзэлтэнгүүд ШҮЗ-д идэвхитэй орж эхлэж байна гэж барууны ХМХ-үүд мэдээлж байна. Нөгөө талаас ШҮЗ нь иргэний дайны нөхцөлд ажиллаж байга цорын ганц байгууллага юм. Иймээс түүний нэр хүнд өсөж байна. Ингэхлээр тэдэнтэй харилцааг хөгжүүлэхээс өөр арга байхгүй.