Оюутны спортын олон улсын холбооны /FISU/ далбааны аян Казань хотоос гараагаа авч оросын сая хүн амтай хотуудаар аялаж эхэллээ. Энэ бүс нутгуудад Приволгийн холбооны тойрогын нийслэлүүд болон Санкт-Петербург, Москва хотууд орж байгаа юм. Энэ аяны урт нь бараг 4500 километр юм. 2013 онд Бүх дэлхийн оюутны 27-р их наадмыг зохион явуулах Казань хот хятадын Шеньчжэнь хотод Универсиад наадам дууссны дараа FISU-гийн далбааны албан ёсны хадгалагч болсон юм. Татарстаны нийслэл далбааг 8-р сарын 24-нд хүлээн авсан бөгөөд 5 хоногтйн дараа хотын өдрөөр тус улсын томоохон хотуудаар хийх үзүүлэн таниулах аяндаа гарсан билээ. Казанийн мянган жилийн талбай дээр баярын концерт тоглосон байна. Нижгэнэсэн алга ташилтын дор “КАМАЗ-мастер” болон сайн дурынхан, тамирчдыг суулгасан автобус багтсан  цуваа төв талбайд гарч ирсэн байна. Эд бол Шеньчжэнь хотод болсон Универсиадын хаалтанд орлолцсон хүмүүс юм. Татарстаны Аялал жуулчлал, залуучуудын хэрэг эрхлэх яамны сайд Рафис Бурганов ОУ-ын оюутны хотуудаар хийх далбааны аян үр дүнтэй болно гэдэгт найдаж байна гэж хэлээд: «FISU-гийн далбаа олон олон хотоор аялаж түүнийг маш олон хүн үзэж, Универсиадын үзэл санаанд олон хүн итгэж, 2013 оны тоглолтод оролцоосой гэж хүсэж байна. Тэдний ихэнх нь Казаньд хөгжөөн дэмжигчээр ирэх байх. Энэ Универсиадыг саяхан болсон тоглолтоос дутуугээр зохион байгуулах болно» гэлээ.FISU-гийн далбаа Татарстаны нийслэл хүрэлцэн ирсэн энэ баяр хөөрийг казаньчуудтайгаа сэтгэл зүрхнээсээ хуваалцаж байгаадаа баяртай байна гэж Казань хотын дарга Ильсур Метшин өөрийн зүгээс хэлээд: «Далбааг одоохондоо 13 хотоор аялуулах гэж байна. Одоохондоо 13, эдгээр нь Холбооны Их сургуулиудтай сая хүн амтай хотууд юм. Гараан дээш өргөж далбаагаа тайзан дээр урьж байна» гэлээ

  Универсиадын билэг тэмдэгийг Оюутны лигийн ерөнхийлөгч Тимур Сулеймановт гардууллаа. Далбаа дараа аяндаа гарлаа. Нэрсийн жагсаалтын эхэнд Ижевск хот байна. Авто машины цувааны зэрэгцээ сайн дурынхан, залуучуудын байгууллагуудын лидерүүд, оюутнууд суусан ОТЗ компанийн тусгай цуваа гараандаа гарсан байна. Аяныг хүлээж авсан хот бүхэн далбааны хуулбар, алтан зул цэцгийн суулгац, наадмын зохион байгуулах хорооны бэлгийг хүлээн авах болно. Үүнээс гадна хэд хэдэн томоохон Их сургуулиудад “Универсиадын Их сургууль” гэсэн статус олгож, ОХУ-ын бүс нутгуудын тэргүүлэх тамирчдыг 2013 наадмын элс болгох юм байна. FISU-гийн далбаа аялаж байгаа бүх хотуудад Универсиад-2013 наадмын үзэл санааг сурталчлах үйл ажиллагаа болно. Энэ ажиллагаануудын дотор “Бид энх тайвны төлөө саналаа өгч байна” гэсэн арга хэмжээ болох бөгөөд үүний хүрээнд эв нэгдэл эвлрэл нягтралын билиг тэмдэг болсон цаасан дээр гарынхаа алгыг тойруулж зурах ажиллагаанд хүсэн хэн бүхэн оролцох юм байна. Дараа нь энэ “саналаа” залуучууд тусгай интернет-порталд байрлуулах юм. “2013 оны илгээлт” гэдэг ажиллагааны хүрээнд “КАМАЗ-мастер” машинуудын тэвшин дээр татсан асар том илгээмж дээр Оросын оюутны шигшээ багыг дэмжсэн сэтгэлийн үгээ бичиж болох юм байна. Энэ аян Москвад Универсиад-2013-ыг танилцуулах ажиллагаагаар өндөрлөх юм байна. FISU-гийн далбааг аялуулах аян нь бүх ОУ-ыг Универсиадын эргэн тойронд нэгтгэх сайхан боломжийг нээж өгч байна гэж Казаньд үзэж байна. 2013 онд казанийн наадмын бамбарыг аялуулах ажил хийхээр төлөвлөж байна.