Standart&Poor”s олон улсын рейтингийн  агентлаг ОУ-ын бие даасан зээлийн рейтингийг баталлаа. Гадаадын валютын өмнө хүлээсэн үүргийн урт болон богино хугацааны рейтингийг “BBB+/A-3” түвшинд, үндэсний валютын өмнө хүлээсэн үүргийн урт болон богино хугацааны рейтингийг “BBB+/A-2” түвшинд тус тус баталсан байна. Тус агентлагын шинжээчид ОУ-ын нэг хүнд ноогдох ДНБ-ийг 12650$ гэж үнэлсэн нь энэ рейтенгийн түвшинд байгаа зарим улсуудтай ижил буюу бусдаас нь хамаагүй илүү байна. Рейтингийн агентлагууд ОУ-ын эдийн засаг нүүрс устөрөгчийн үнээс их хэмжээгээр хамааралтай гэж үзэж рейтингийн түвшинг хязгаарлаж байгаа юм. S&P өөрийнхөө шинжилгээ судалгаанд ОУ-ын рейтингийг санаатайгаар доошлуулсан гэж ОХУ-ын Сангийн яамны хэсэг шинжээчид үзэж байгаа юм байна.                             vv