Ливи улсад засгийн эрхийг барьж эхэлсэн Шилжилтийн Үндэсний  зөвлөлийг ОУ хүлээн зөвшөөрлөө гэж ОУ-ын ГХЯ-ны өнөөдөр тараасан мэдэгдэлд өгүүлсэн байна. “Манай улс 1955 оны 9-р сарын 4-нд Ливи улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд Трипольд засгийн эрхийг ямар засгийн газар барьж байгаагаас үл хамааран энэ харилцааг хэзээч таслаж байгаагүй билээ” гэж баримт бичигт өгүүлжээ. Орос, Ливи улсуудын хооронд урьд нь байгуулсан гэрээ болон талуудын харилцан үүрэг хүчинтэй хэвээр байна гэж ОХУ-ын ГХЯ онцлон тэмдэглэсэн байна. Хоёр улсын хоорондох харилцаанд Москвагийн зүгээс найрсаг хандаж үүргээ биелүүлнэ гэж мэдэгдэлд өгүүлжээ.