Оросын оюутан сурагчдын зуны амралт дууслаа. 9-р сарын 1-нд тэд эрдэм мэдлэгийн өдрөө тэмдэглэж хичээлийн шинэ жилээ эхэллээ. Бүх сургуулиудад ёслолын шугам жагсаал болж ахлах ангийнхан нэгдүгээр ангийнхныг анх удаа эрдэм мэдлэгийн уурхаа болсон ангид нь оруулж өглөө. Энэ жил 1,4 сая хүүхэд 1-р ангид орсон нь  2010 оныхоос 33 мянгаар их байна. Харин энэ жилийн 9-р сарын 1-нээс эрүүл мэндийн шинэ норм, дүрэм мөрдөгдөж эхэллээ. Жишээ нь нэг ангид 25-аас илүүгүй сурагч байх ёстой, биеийн тамирын хичээл долоо хоногт 3 удаа орно, анги ангийн сурагчдын ачаалалын хязгаарыг тогтоож өгсөн байна. Хэрвээ сургууль нэг хүүхдэд 4 хавтгай дөрвөлжин метр унтлагын талбай гаргаж өгөх боломжтой бол өдөр өнжүүлэх анги нээхийг зөвшөөрнө. 9-р сарын 1-нд 1100 их, дээд сургууль тэр дундаа 482 хувийн дээд сургуулиуд оюутнуудаа хүлээж авлаа. Улс даяар 2500 техникум, колледж байдаг ба түүнд 2 сая гаруй хүн суралцах юм. Ерөнхийлөгч Д. Медведев эрдмийн баярын өдөр Ставрополийн хязгаарын нэгэн дунд сургуульд зочиллоо. 

Гэрэл зураг