“Сэлэнгэ-2011” орос-монголын хамтарсан хээрийн сургууль өнөөдөр ОХУ-ын Дорнод цэргийн тойрогт эхэллээ. 9-р сарын 10-нд хүртэл үргэлжлэх хээрийн сургуулийн явцад хууль бус зэвсэгт бүлэглэл Монгол улсын хойд нутагт байдлыг тогтворгүй болгож хэд хэдэн чухал обектыг эзлэх гэж байгаа оролдлогыг таслан зогсоох байдлыг сургуулилах болно. Оросын цэргийн бүлэглэл, монголын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн хамтаар олон нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоож, амгалан тайван байдлыг тогтоож, хууль бус зэвсэгт бүлэглэлийг бүслэж устгах юм. “Сэлэнгэ-2011” хээрийн сургууль хоёр үе шаттай. Эхний шат нь БН Буриад улсын “Бурдуны” талбарт, хоёр дахь шат нь МУ-ын “Таван толгойн” хээрийн сургуулийн төв талбарт тус тус болох юм байна. Энэ хээрийн сургуульд  хоёр талаас 1500 орчим цэргийн албан хаагчид, 200 нэгж байлдааны болон тусгай зориулалтын техник оролцох юм байна. Оросын талаас танкын салаагаар дэмжүүлсэн мото буудлагын суман, материал, техникийн хангамжийн суман, армийн нисэх хүчний анги нэгтгэл зэрэг оролцож байна. МУ-ын зэвсэгт хүчин миномётоор зэвсэглэсэн явган цэргийн батальон, инженер-саперийн, зенитийн, танкын анги нэгтгэлүүдээ оролцуулж байна.