Өнөөдөр Францийн нийслэл Парис хотноо  60 гаруй орны төлөөлөгчид оролцсон “Ливийн анд нөхдийн” олон улсын бага хурал болно. Хурандаа Муаммар Каддафийн дэглэмийг түлхэн  унагаасны дараахи Ливи улсын ирээдүйн тухай асуудлыг юуны түрүүнд хэлэлцэх болно. Ливи улсыг хоёр дахь Афганистан, Ирак болгохгүй байх нь дэлхийн хамтын нийгэмлэгийн тэргүүн зэргийн зорилт байх ёстой гэж бага хурал эхлэхийн өмнө Франц улс мэдэгдлээ. Ливийн засгийн газрын дансыг битүүмжилж Каддафиг түлхэн унагасны дараа засгийн эрхийг авах Үндэсний шилжилтийн зөвлөлд энэ хөрөнгийг шилжүүлэх нь бага хурал дээр хэлэлцэх нэг чухал асуудал юм. Ундны ус, түлш, эм, эмийн бэлдмэл эрс дутагдаж байгаа Ливи улсад яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлыг уулзалтын үеэр бас хэлэлцэх болно. Тус улсад ирээдүйд ардчилсан сонгууль явуулахад нь олон улсын хамтын нийгэмлэгээс тусламж үзүүлэх асуудлыг бас хэлэлцэхээр төлөвлөөд байна. Энэ бага хурлын ажилд ОУ оролцож байна. Ливид шинэ төр улс байгуулах процессийг хэрхэн үзэж байгаагаа ОУ Парист илэрхийлэх болно. Харин Хятад улс энэ бага хуралд ажиглагчийн байр сууринаас оролцож байна.