ОХУ-ын Хууль зүйн яам өнөөдөр  12-р сарын 4-нд болох Төрийн думын сонгуульд” Улс төрийн намуудын хуулийн “ дагуу оролцох эрхтэй 7 намын нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг гаргажээ. Тэдгээр нь : “Единая Россия”/Нэгдсэн Орос/, “КПРФ “/ ОХУ-ын Коммунист Нам /, ЛДПР /Оросын Либерал-ардчилсан нам/, “Яблоко”, “Патриоты России” /Оросын эх орончид/, “Справедливая Россия “/Шудрага Орос/, “Правое дело” /Зөв үйлс/ намууд юм.   Анх удаа Төрийн дум таван жилээр сонгогдох юм.   Парламентын доод танхимд сонгогчдын 5 % санал авсан нам суудал авах боломжтой юм. Бүлгэм байгуулахад сонгогчдын 7 % санал авах ёстой юм. Сонгуулийн өмнө 111 сая сонгогчийн саналын хуудас болон ийм тооны тусгай марка хэвлэх юм. Тэдгээрийг саналын хуудсан дээр нааснаар хүчин төгөлөдөр болох юм. Марк нь 18 нууц хамгалалттай байх юм. Оросын СЕХ 12-р сарын 24-ний өдрөөс  хэтрэлгүй сонгуулийн   албан ёсны дүнг нийлэхээр төлөвлөж байна.