Орос улс  БНАСАУ-тай цэргийн харилцаа холбоогоо  сэргээж байна. ОХУ-ын Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд Дорнын цэргийн  тойргийн  далайчид анхных болж байна.  Энэ цэргийн тойргийн командлагч адмирал Константин Сиденко, Солонгосын Ардын армийн  ерөнхий штабын дарга Ли Ен Хо нар хамтын ажиллгааны анхныхаа зөвлөгөөг явууллаа. БНАСАУ-ын  хувьд 2006, 2009 онуудад цөмийн цэнэглэгчийн туршилт явуулснаас  хойш   олон улсын хатуу хориг тавигдсан юм. Иймээс оросын цэргийн техникийг   БНАСАУ-д худалдсан ямар нэгэн төсөл, технологи болоод тодорхой зэвсгийн төрөл нь хориотой юм. Гэрээний эхлэлийг хамтарсан цэргийн сургуулилт тавих юм. Үүнд задгай тэнгист сөнсөн усан онгоцны эрлийн ажил болон хүмүүнлэгийн чиглэлтэй сургуулилтын чиглэлтэй байх  юм.  Энэ бүгдээс үзэхэд ЗСБНХУ-ын  задран унасны дараа тасарсан Оросын Тэнгисийн цэргийн зэвсэгт хүчний болон БНАСАУ-ын Тэнгисийн цэргийн ЗХ-ний хоорондын  найрамдалт айлчлалын солилцоо сэргэх аж. Москва нь дорнын хөршийнхөө улс төрийн бодлогыг урьдчилан таамаглахад сонирхолтой байгаа, харин Пхеньянтай цэргийн холбоогоо хөгжүүлэх нь энэ зорилгод илүүтэй нийцэх юм.  Түүнчлэн, харилцаагаа хөгжүүлэх нь хойд солонгосын түншүүдийн хувьд хүлээсэн үүргийн хариуцлагыг мэдрэх мэдрэмж юм.  Энэ нь Зүүн-хойд Азийн итгэлцлийн арга хэмжээг бэхжүүлэхэд болон  БНАСАУ-ын өнөөдрийн  байгаа олон улсаас тусгаарлагдсан байдлыг даван туулахад  чухал үүрэгтэй юм.

         Пхеньян  үүнийг ойлгож байгаа. Үүнээс үүдээд Москватай цэргийн салбарт хамтран ажиллах   өндөр сонирхол үүдэж байна.  Энэ чиглэл нь тус улсын удирдагчийн бага хүү Ким Чен Ын улс төрийн баримтлах бодлогыг бүрдүүлж байж ч болох юм. Түүнд ямарч чиглэлд тасархай гарах хэрэгтэй байгаа. Тэр тусмаа цэргийн салбарт  шүү.  Тухайлбал, Бээжинд өөрийн бие даасан байдлыг харуулахын тулд, нөгөөтэйгүүр,  далайн луу-хөршүүд - Япон, Өмнөд Солонгост жижгэвтэрч “зангидсан гараа” харуулахыг хичээх нь чухал юм. Тэр тусмаа тэдний АНУ-тай хамтарсан тэгисийн цэргийн сургуулилт бүрийг  Пхеньян  бараг дайн гэж хүлээн авдагийг ч хэлэх үү.

         Вашингтон, Токио, Сеулын далайн идэвхи өсөн нэмэгдэж байгаа нь  Москва, Бээжинг 2012 онд тэнгисийн цэргийн сургуулилтаа  Номхон далайд  төлөвлөхөд бага зэргээр түлхсэн юм.  Энэ тухай 8-р сард Оросын болон Хятадын цэргийн Ерөнхий штабуудын хоёр дарга Николай Макаров,Чэнь Биндэ нар тохиролцсон юм.  Энэ алхмын тухай геополитикийн тулгамдсан асуудлын хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч, цэргийн ухааны доктор Константин Сивков ярихдаа: «Оросын геополитикд дорнодын зүг чиг хүчтэй болж байна. Энэ нь үүний өмнө зохогдож байсан Хятадын цэргийн сургуультай холбогдон цэрэг-улс төрийн чиглэлтэй болж байгаа юм.  Түүнчлэн, ШОС, түүний гол гишүүд болох Орос,  Хятад улс нь цэрэг-улс-төрийн байгууллага болохын зэрэгцээ эдийн засгийн хүчтэй байгууллага болно.  Энэ  нь АНУ, Япон, Өмнөд Солонгос улсын цэрэг-улс төрийн үйл ажиллагаанаас Алс-Дорнодод хурцадмал байдалд үүсч байгаатай  холбоотой юм. Вашингтон холоботнуудынхаа туслалцаатайгаар бүс нутгийн геополитикийн байдлыг өөрчлөхөөр санаархаж байна» гэлээ. Хятад улс өөрийн зүгээс  эдийн засгийн, цэргийн боломжуудаа тооцон өөрийн дүрмээр тоглохыг оролдож байна. Тиймээс Номхон далайн баруун эрэг нь техник, бие бүрэлдэхүүн оролцуулсан цэргийн сургуулилтын тоогоороо   дэлхийн тэргүүнээс гарч байна. Гагцхүү өсөн нэмэгдэж байгаа  цэргийн биеэ тоосон жагсаал нь энэ бүс нутгийг өөрийн сонирхлыг хүчээр манах тайз болгох ёсгүй юм.