Буриад улсын эрлийн “Рысь” экспедиц монголын Халх голын нутгаас буцаж ирлээ. Таван жил дараалан  Буриад улсын 180 орчим залуучууд 1939 онд японы түрэмгийлэгчидтэй хийсэн  Халхын голын тулалдаан болж өнгөрсөн газар  зөвлөлт-монголын дайчдын түүхэн замналаар аялал зохиосон юм. Экспедицийн зорилго–дайнд үрэгдсэн цэрэг дайчдын шарил хайж, эр цэрэг, эх орны баатар ёсоор оршуулж, цэрэг дайчдын хөшөөг сэргээн засварлах юм. Халхын голын байлдаанд  зөвлөлтийн 8 мянган цэрэг амь  үрэгдэж, 2 мянга гаруй хүн ор сураггүй болсон юм. Таван жилийн дотор эрлийнхэн 33 цэргийн шарил олжээ. Энэ нь далайд дусал л гэсэн үг. Эрлийн баг ажлаа үргэлжлүүлнэ. Энэ ажлыг зохион байгуулж буй нь зөвхөн амь үрэгдэгсдэд  төдийгүй амьд сэрүүн хүмүүст  ч хэрэгтэй юм  гэж Владимир Ефремов тэмдэглээд «Манай отрядад 14 дээш насны хүүхдүүд байдаг. Эд бол хамгийн шилдэг эрэлчид. Тэдний ихэнх нь цэргийн сургуулийн сонсогчид.Тэд экспедицид оролцохын тулд шалгаруулалтанд ордог юм.  Экспедицэд тэр бүр хүн тэнцдэггүй.  Тэд Дэлхийн II Дайны түүх мэддэг, биеийн хувьд эрүүл чийрэг, сахилга баттай байх ёстой.  Энэ бол маш хариуцлагатай ажил. Бид зөвхөн найдвартай хүнийг л авч явдаг. Бидэнтэй олон хүүхэдтэй гэр бүлийн болон ядуу амьдралтай айлын хүүхдүүд явдаг. Тэд экспэдицид яваад  нүдэн дээр өөрчлөгчдөж, хэрсүү болдог . Энд залуу хүн түүний энэ хөдөлмөр  эх оронд хэрэгтэй гэдгийг мэдэрдэг юм. Энэ бол том үг биш шүү» гэлээ.

         Экспедицийн үеэр амь үрэгдсэн дайчдын нэрсийг сэргээхийг эрмэлздэг. Харамсалтай нь, энэ нь тэр бүр болдоггүй. 1939 онд цэргүүд энгэрийн тэмдэг, медальон зүүдэрггүй байсан тул, тэднийг танихад хэцүү. Цэрэг бүрт төмөр хайрцаг байсан, тэнд өөрийн нэртэй хуудсыг хийдэг байжээ. Гэхдээ тийм баримт бичиг хэрхэн урт удаан наслах билээ дээ. Овог, нэр нь төдхөн арилдаг байжээ. Тйимээс олон жилийн дараа амь үрэгдсэн дайчдын нэрийг хувийн эдээр нь буюу, халбаган дээр бичсэн нэрээр нь юм уу, бусад зүйлээр нь тодорхойлж байв. Өөр нэг хүндрэлтэй зүйл бол дайн болсон  газруудад одоо болтол дэлбэрээгүй сум, зэвсэг байдаг байна. Отрядын ажилд монголын  болон оросын саперууд заавал орж ажилладаг.  Буриадын нийслэл Улаан-Үд хотын иргэн Надежда Пуругева энэ жил эрлийнхэнд  мин хайгч бэлэглэж, гэнэтийн бэлэг барьсан юм. «Надежда Пуругуева  -бол экспедицинхний шарилыг нь олсон цэргийн ач охин байгаа юм. Тэр баярлаж талархасныхаа бэлэг тэмдэг болгож бидэнд мин илрүүлэгч худалдаж авч өгсөн юм. Надежда өөрөө гурван хүүхдээ өсгөж өндийлгөж байгаа, өрх тойлгойлсон эмэгтэй.  Тэгээд банкнаас зээл авсан мөнгөөрөө бидэнд мин илрүүлэгч бэлэглэсэн юм. Дашрамд хэлэхэд, Надеждагийн өвөг эцгийн шарилыг бид олсны дараа, түүний хүү манай экспедицийн ажилд байнга оролцож байдаг юм» гэж Владимир Ефремов хэллээ  . Экспедицийн үеэр олдсон зүйлүүд нь музейн үзмэрт тавигддаг. Өнөөдөр тус экспедицийн үзмэр буриадын 25 сургуулийн музейд тавигдаад байна. Экспедиц нь таван жил ажиллахдаа монголын талтай хамтран цэрэг дайчдын нилээд хэдэн хөшөө дурсгалыг сэргээн засварласан юм. Өнгөрсөн  жил орос, монголын оролцогчид өргөн гэгээрлийн ажил явуулах аж. Экспедицид оролцогчид орос, монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудаар лекц унших юм. Магадгүй, тэртээх он  жилүүдэд тулалдаанд оролцож явсан амьд сэрүүн байгаа ахмадууд  тэдэнтэй нэгдэж болох юм.