Интернетэд ливийн дайны дараах үеийн бүтээн байгуулалтын  төлөвлөгөө гарчээ. Материалын  гоё сайхан үг, хэн  зохиогчийн  нэрийг тавьсан байдлаас үзвэл британий иргэн Иан Мартин тэргүүтэй  НҮБ-ын тусгай групп бэлтгэжээ. Баримт бичигт Ливийн эдийн засгийг сэргээн, аюулгүй байдал, улс-төрийн дотоод яриа, хэлэлцээг хангахад  НҮБ-ын үүргийг маш нарийн детальчлан бичжээ. Үүнтэй зэрэгцэн НАТО-гийн албан ёсны төлөөлөгч Оана Лунгескугийн албан ёсны мэдэгдэлд:  эвсэл нь ливийн ард түмнийг хамгаалахад хэдий хугацаа шаардагдана, төдий хугацаагаар ажилгаагаа  үргэлжлүүлнэ гэв. Үүнийг шинжээчид тайлбарлахдаа, ливийн ард түмнийг  ирээдүйгээ бие даан шийдэхэд өрнөдийнхөн  үл зөвшөөрч байгаа гэжээ.НҮБ-ын арван хуудастай “ Каддафигүй Ливи”  төлөвлөгөөнд олон улсын хамтын нийгэмлэгийн үүргийн өгүүлбэр бүрт тайлбар хийжээ. Жишээ нь үүнд, шинэ засгийг дэмжих тухай маргаангүй яригдах бөгөөд дотодын улс төрийн удирдлагын  яриа, хэлэлцээ нь НҮБ-ын шууд оролцоотой  эхлэх аж. Түүнчлэн, тэрээр шинэ засгийн эрх баригчдад сонгуульд бэлтгэхэд болон зохион явуулахад зөвлөмж өгөх бөгөөд Ливид хөрш орнуудтайгаа харилцан харилцааг  тогтооход туслана. Тус улсын ард түмнийг хамгаалахад НАТО ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах болно гэж.

  Төлөвлөгөөний дагуу 200 зэвсэглээгүй ажиглагч, НҮБ-ын 190 полицынхан Ливи рүү ирэх юм. Үүний тулд  шинэ засгийн эрх баригчид НҮБ-ын АЗ-ийн дэмжлэг авах хүсэлтэй байгаа илэрхийлэх ёстой юм. Харин Ливи рүү НҮБ-ын аюулгүй байдлын  зөвлөхүүдийг илгээхэд  АЗ-ийн зөвшөөрөл огт шаардлагагуй юм.  Мэдээж хэрэг арабын шинжээчдийн тайлбарлаж буйгаар, ийм тодорхой төлөвлөгөө нь тус улсын хүнд нөхцөл байдлыг харгалзан   цөөнгүй эерэг мөчүүдийг агуулж байна.  Тэдэнд гайхал төрүүлж байгаа зүйл бол  ливийн ард түмэнд сонгууль явуулах тухай болон  цаашид ямар замаар явах тухай огт ярихгуй байгаа  явдал юм.Түүнчлэн, гурав дахь талын боловсруулсан төлөвлөгөө нь ливийн иргэдийн бодол санааг огтхон ч тусгаагүй аж.  Харин НАТО нь тус орноос гарах бодолгүй буй нь өрнөдийнхний мөн хоёргүй бодлыг  гэрчилж байна гэж Дорно-дахины хүрээлэнгийн арабын судалгааны төвийн  тэргүүн Александр Филоник хэлээд «Энэ тохиолдолд  НАТО болон ливийн босогчид ялж,  НАТО нь мөнгөө төлж байсан учраас эвслийн орнууд хөгжмөө захиална. Энэ утгаараа   тэдэнд  ямарч бүрхүүл шаардагдахгүй бөгөөд НҮБ-ын юм уу өөр  олон улсын байгууллагын адис авах шаардлага үгүй юм. Тэд Ливийг Каддафийн дараа өөрсдийн үзэмжээр байгуулна. Харин энэ үзэмж нь нэгдүгээрт, нефтьтэй холбоотой юм. Эрчим хүчний нөөцийг ашиглахад бусад орнуудыг бодвол тэд онцгой эрх эдлэнэ.  Мэдээж хэрэг, энэхүү ажиллагаа нь Ливийг либералчлах, түүний ардчилал, иргэдийн эрх чөлөөний асуудлаар идэвхитэй яриа, хэлэлцээг дагуулах болно. Гэхдээ яг энэ үүнтэй холбогдуулан хэлэхэд тийм хурдан амжилтанд хүрэхгүй л болов уу» гэлээ.

   Ливийн хямралын дараах  хөгжлийн төлөвлөгөө нь НҮБ-ын хэвлийд гарч ирсэн ч гэсэн шинжээчид үүнийг үзэхдээ: НАТО-г ээлжит  удаа амжилттай сольж орхино гэв. Эвслийн сүүлийн жилүүдийн бүх ажиллагаанууд ар араасаа:  түүний удирдлага  тулгамдсан асуудлуудыг хүчээр шийдэхийг  зөвхөн хариуцлагын   бүсийн гадна үлдээх гойд  эрхтэйг харуулсан юм.Түүгэр ч барахгүй өрнөдийн удирдагчид Ливийн ажиллагааны эхэн үеэс тус улсын байгалийн баялгийг хянахыг хүсч буйгаа нуугаагүй, тэдний үзэж буйгаар баялаг нь байх ёстой бус эздийнхээ гарт байгаа аж. Иймээс Орос улсын болон бусад нилээд хэдэн орнуудын байр суурь: нээлттэй ил тодоор нэртэй юмыг нэрээр нь хэлэх гэсэн нь өрнөдийнхний   дургүйцлийг хүргэж, энх тайвнаар зохицуулах процессыг  шахах оролдлого хийж байна. Түүнчлэн, ливийн ШҮЗ-ийн эгнээнд нэгдмэл байдал байгаагүй байсан, одоо ч үгүй.  Тус улсад тогтвортой байдлыг би болгох гэдэг нь энэ байгууллагын том асуудал болж байна.  Үүнээс үзэхэд Ливийн иргэний дайн дуусах хол байна. Өнөөдөр босогчдын далайлгаж  байгаа зүйл бол Каддафийг шүүн, цаазлах  сүрдүүлэг юм.