Их Британий эрх баригчид Ливийн 1,5 тэрбум долларын активыг нээж, ливийн  сэргээн босголтонд зориулна. Ийм шийдвэрийг мягмар гаригт НҮБ-ын энэ чиглэлийн хорооны хуралдаан  дээр хэлэлцэн баталжээ. Хөрөнгийг Ливийн Төв банк руу шилжүүлнэ. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын АЗ нь ливийн удирдагч Муаммар Каддафийн дэглэмийнхнийг ард түмнээ хэрцгийгээр  дарамтлаж буйд шахалт үзүүлэхийн тулд ливийн активуудыг хаасан юм.