Гадаадын мэдээллийн технологийн нилээд хэдэн компаниуд   Муаммар Каддафийн  дэглэмийнхэнд Интернетээр сөрөг хүчнийхнийг хянахад нь туслаж байжээ. Энэ тухай  америкийн “Уолл-стрит –джорэл” сонин мэдээлжээ.  Хэвлэлийн мэдээлж буйгаар Триполийн захиалгыг францын Amesys, америкийн  Nаrus,  хятадын ZTE, өмнөд африкийн VASTech  хийж байжээ. Хэвлэлийн уламжилснаар, ливийн нийслэл хот Трипольд дээрх компаниудын  программ хангамжийн туслалцаатайгаар 6 давхар мэдээллийн төвд сөрөг хүчнийхний тухай бүх мэдээллүүд боловсрогдож байжээ. Энд цахилгаан шуудан, чат, шуурхай мэдээлэл солилцооны албуудын хяналтын тухай яригдаж байгаа аж.