Ливийн ШҮЗ НҮБ-ын тус улс руу цэргийн ажиглагчдыг явуулах саналаас татгалзжээ. “НҮБ  энхийг эрхэмлэгчдийг явуулахаар санал болгосон. Гэхдээ ливийн хямрал бол онцгой тохиолдол юм шүү” гэж Үндсэний зөвлөлийн тэргүүн Ибрагим Даббаши мэдэгдэв. Түүний ярьснаар Ливийн үйл явдал “ энэ бол иргэний дайн, энэ бол хоёр намын маргаан биш, энд хүмүүс өөрсдийгөө  дарангуйлагчаас хамгаалж байна”. Ливи дэхь НҮБ-ын төлөөлөгч Йэн Мартины үзэж байгаагаар Ливи нь цэргийн аливаа оролцооноос зайлсхийж байгаа бөгөөд полицыг байгуулахад  болон сонгууль явуулахад  НҮБ-аас дэмжлэг хүсч магадгүй юм.  Нөгөөтэйгүр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун НҮБ-ын АЗ- ийг Ливийн хүмүүнлэгийн хямралыг даван туулахад идэвхитэй ажиллагаа явуулахыг уриалжээ. Ливийн ард түмэн олон улсын хамтын нийгэмлэгээс, хамгийн урьдаар  НҮБ-аас яаралтай тусламж хүсчээ.  Иймээс НҮБ АЗ-ийн мандатан дор өөрийн төлөөлөгчийг яаралтай илгээх ёстой юм. Парис хотод 9-р сарын 1-нд болох  Ливи анд нөхдийн бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун оролцох юм.