Ливийн ШҮЗ  Каддафийн үед хийгдсэн бүх олон улсын бүх гэрээ контрактуудад  дахин хянаж үзэхээр болжээ. Энэ тухай ШҮЗ-ийн тээвэр, холбооны сайд Анвар Файтури мэдэгджээ. Түүний ярьснаар, Орос улсын Ливийн шинэ удирдлагыг хүлээн зөвшөөрөөгүй нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болох юм гэжээ. Гэхдээ хэрвээ тэдгээр гэрээнүүд нь ил тодоор хийгдсэн бол зөвлөл хүндэтгэлтэй хандана гэж Файтури хэлжээ. Оросын компаниуд Жамахиритэй нилээд хэдэн харилцан ашигтай гэрээ хийж байжээ. Оросын төмөр зам  нь 550 км урттай Сирт, Бенгазийн хооронд хурдан галт тэрэгний  замыг тавих ёстой юм. Ливид “Газпром нефть”, “Татнефть” ажилладаг төдийгүй, “Рособоронэкспорт”  Ливид зэвсэг нийлүүлэхээр захиалагатай юм