НҮБ-ын АЗ  Сирийн асуудлаар Орос улс болон өрнөдийн орнуудын бэлтгэсэн тогтоолын  төслүүдийг  хэлэлцэж байна.Энэ тухай НҮБ- ын АЗ-ийн Энэтхэг улсын байнгын төлөөлөгч Хардип Сингх Пури мэдэгдэв. Түүний хэлснээр хоёр төсөлд ижил зүйл олон боловч, эцсийн шийдвэр хараахан  гараагүй аж.  Өрнөдийн нилээд хэдэн орнууд Сирийн эсрэг тогтоолын өөрийн хувилбарыг оруулахаар санаархаж байна. Гэтэл тогтоолд хориг тавих эрхтэй Орос, Хятад хоёр улс хатуу арга хэмжээ авахын эсрэг байр суурьтай байна.Москва, Бээжин нь  “ливийн хувилбар” давтагдахаас зайлсхийж байгаа юм. Түнчлэн, Орсын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов даваа гаригт Сирийн  ерөнхийлөгч Башар Асадад  ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевын илгээлтийг гардуулсан юм. Уг баримт бичигт  Москва Дамаскад аль болох хурдан хугацаанд тус улсад хүчирхийллийг төгсгөж, амласан шинэчлэлээ хэрэгжилтийг идвэхижүүлэх саналыг тавьлаа.  Түүнчлэн, Орос улс  Сирийн ЗГ-ын сөрөг хүчин болон  Засгийн газрыг  үндэсний яриа, хэлэлцээний хөдөлгөөнийг хурдасгахыг уриалжээ. БРИКС-ийн орнууд Оросын төслийг дэмжихэд бэлэн байгаа юм. ЕХ-ны энэ долоо хоногийн эцсээр Сирийн нефтийг импортонд хориг тавьж магадгүй байна гэж Еврокомиссийн төлөөлөгч Жон Кленси мягмар гаригт мэдэгджээ. Америкийн Wall Street Journal уламжилснаар Европын нефтийн  95 хүртэлх хувь сирийн нефть аж. ЕХ-ны зүгээс Дамскад тавих хориг нь , саяхны АНУ-ын хоригоос илүү их дарамт үзүүлэх болно гэж WSJ тэмдэглэжээ. Сирид эсэргүүцлийн жагсаал 3-р сарын дунд үеэс эхэлсэн юм.  Мэдээллийн агентлагийн уламжилж буйгаар лхагва гаригт   засгийн газрын цэргүүд Хама хотод дахин оржээ.  Дераа, Хомс,Растан хотуудад цус асгарсаар байна.