НҮБ-ын шинжээчид  шувууны ханиад  энэ намрын эцэс өвлийн эхээр дэлхийг хамарч  болзошгүй тухай сэрэмжлүүлж байна. Үүний үндэслэл нь одоогийн вакцинд тэсвэртэй шувууны ханиадны шинэ төрөл Хятад, Вьетнам улсад бүртгэгджээ. Мэргэжилтнүүд шувууны шилжих хөдөлгөөн нь шинэ тахал гарахад хүргэж мэдэх юм гэж үзжээ. Эрсдлийн группд Израиль улс, Палестины нутаг дэвсгэр, Румын, Болгар, Непал, Монгол, Орос улсууд оржээ.  НҮБ-ын төлөөлөгчид Хятад,Вьетнамын махны чанарт хяналт тавьж, шалгалт дуустал Азийн шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг уриалжээ.