Ливийн Жамахирийн удирдагч Муаммар Каддафийн охин Алжирт охин төрүүлжээ.  Ээж, охин хоёрын биеийн байдал сайн байна  гэж Франс пресс агентлаг мэдээлж байна.  Хэд хоногийн өмнө Каддафийн эхнэр Сафия, охин Аиша, хүү  Мухаммед, Ганибал нар хүүхдүүдийнхээ хамт ливи-алжирын хилээр Алжирын  нутаг руу орсон юм. Алжирын ГХЯ мэдэгдэхдээ энэ мэдээг НҮБ-ын АЗ, ШҮЗ-ийн сонорт хүргэсэн гэжээ.  Үүний өмнө   ливийн ШҮЗ-ийн  төлөөлөгчид Каддафийн гэр бүлийг Алжираас Ливи рүү гаргахыг шаардаж байсан юм.