Франц, Их Британи, Катар, Арабын нэгдсэн эмиратын  зөвлөхүүд болон цэргийн зааварлагчид  ливид сөрөг хүчний цэргийн ажиллагаа эхэлсний дараа тус улсын  сөрөг  хүчнийхнийг “халамжилаж” эхэллээ. Тэд  200 хүртэлх тооны дайчдын бэлтгэн, эдгээр орнуудын тусгай албаныхантай хамт  Триполийг эзлэн авчээ. Одоо тэд Муаммар Каддафи, түүнийг эр бүлийнхэн, ойр дотныхныг эрэлхийлж  байна. “Лусын дагина” /Mermaid Dawn/ нэртэй энэ ажиллагаанд “Дейли Телеграф” сонины уламжилснаар гурван сар  бэлтгэжээ. Бенгази хотод Британий Ми-6 тагнуулын тусгай албаныхан  довтолгооны бүлгүүдийг  бэлтгэж  байжээ.  Триполийг эзлэн авахад британий тусгай албаныхан чухал үүрэг гүйцэтгэсэн тухай  уг  сонинд бичжээ.  Британий ХМХ-үүд Катар, Арабын нэгдсэн эмиратын тусгай албаныхан энэхүү ажиллагаанд оролцож байгаа тухай нууцыг задласан юм. Харин хэдэн арван блогерууд өөрсдийн зүгээс Триполийн орчимд францын гадаадын  легионуудын десант  буусныг дайралт эхлэхээс нэг хоногийн өмнө    мэдээлж байсан аж.  Эд нар бол Афганистан, Иракийн мэргэжлийн хөлсний цэргүүд байсан юм.  Ингэхдээ НАТО-гийн төлөвлөгөөнд бол тэднийг далдлах ёстой байсан юм.  Тэд Катарын хиймэл дагуулын телевизийн камерын өмнө дээшээ хий буудаж, 40 жилийн өмнө   Каддафи суудлаас нь огцруулсан хааны тугаар даллан, ялалтыг дүрслэх байв. НАТО-гийн удирдлагагүй болон европын болоод арабын хөлсний цэргүүдгүйгээр босогчид хэзээ ч Триполийг эзлэн авч чадахгүй байсан юм гэж “Цэргийн бие даасан тойм” сонины   хариуцлагатай редактор Виктор Литовкин хэлээд «Сөрөг хүчнийхний  хүч сул дорой, зэвсэг муутай, хагаралтай байсан. Тэд ямарч  байлдааны арга  туршлагагүй, сул удирдлагатай байсан аж. Ер нь бол  тактик, шуурхай урлагийн  ойлголт үгүй,   партизаны зэрлэг масс байсан юм. Хэрвээ босогчдын эдгээр  эгнээнд  НАТО-гийн зааварлагчид байгаагүй бол, хэрвээ тэд агаараас дэмжээгүй бол,  НАТО-гийн  усан онгоцнууд байгаагүй бол тэд юунд ч хүрч чадахгүй байсан юм» гэлээ.

         Харин одоо бол дээрх ажиллагааг хэн удирдаж, хурандаа Каддафийн цэргийнхний араас хэн мөшгиж яваа нь Их Британий агаарын группын 22-р хороо гэдэг нь хэнд ч ойлгомжтой болсон. Ингэхдээ үүнийн төлөө тэд юугаа ч хайрлаагүй, бүхнийг зориулсан гэж Цэргийн улстөрийн холбооны дэд тэргүүн Александр Переджиев тэмдэглээд «Босогчид өөрсдийн зорилгод хүрч, Триполийг эзлэн авсан явдалд, тэдний Каддафийн талынхантай хийсэн яриа, хэлэлцээ чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Өрнөдийнхөн      Каддафийн хүрээний өндөр албан тушаалтнуудыг худалдан авсан тухай   энд яригдаж болох юм.  НАТО-гийн ажиллагаа сунжирч, юугаар төгсөх нь тодорхойгүй, ямар нэгэн арга хэмжээг авах шаардлагатай байлаа. Иймээс бүрэн эрхтэй, их хөрөнгөтэй   барууны зааварлагчид болон зөвлөхүүд  босогчдын гараар ялалт худалдаж авсан болов уу гэж таамаглаж  байна» гэлээ.Үүнийг оросын цэргийн шинжээч батлаж байгаа бөгөөд тухайлбал,  сөрөг хүчний төлөөлөгч Фадалла Харунаг хүлээн зөвшөөрсөн нь  үүнийг гэрчилж байна.  Триполийн туладааны үеэр  Ливийн ЗГ-ын цэргийг хот хамгаалахад удирдаж байсан  командлагч сөрөг хүчний талд оржээ.Мухаммед Эшкалын ярьснаар 20 жилийн турш Каддафид гомдож явсан бөгөөд, ШҮЗ-ийн  шийдвэрлэх  үед хотыг түүнд өгсөн гэв. Өрнөдийн ХМХ-үүдэд бичиж буйгаар “Лусын дагины үүр цайх” ажиллагаа Триполиос явагдаж байсан төдийгүй Катарт “Ливийн зураг авах павильоноос” явагдаж байжээ. Чухамдаа тэнд дүрсийг монтажилан, ялалт байгуулсан, босогчид Трипольд орж, ялалтаа тэмдэглэж байгаа тухай   бичлэгүүдийг бэлтгэжээ. Тэд үүнийгээ арабын телевизийн сувгуудаар хувилан, Триполийг нурж буйг  өрнөдийнхний мөнгөөр нуун хааж байна.