Түркийн Аланье хотын Alara Park-ад 8-р сарын 15-29 ны өдрүүдэд хордсон  Орос улсын зуу гаруй жуулчин  оросын даатгалын компанид хандаад байна. Оросын ОСАО компаний  “Ингосстрах” даатгалын компани тус байгууллагад оросын 103 иргэн хандсан гэжээ. Тэд бүгд эмнэлгийн тусламж хүсчээ.  Даатгалын компаний шинжээчид  Анталье дахь Оросын Ерөнхий  Консулын газартай болон байгууллагуудтай  байнга холбоотой байгаа аж.  Мэргэжилтнүүд байдлыг тодорхойлж байна. Зочид буулын лабораторын шинжилгээний дүнгээр бүх үзүүлэлтүүд нь хэвийн хэмжээнд нийцэж байна гэж “Ингосстрах” компани мэдэгдэлдээ уламжилжээ.