Орос улсад Төрийн думын сурталчилгаа эхэллээ. Үүний эхлэлийг  Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведевын үзэглэсэн  “Парламентын доод танхимын 6 дахь удаагийн сонгуулийг 12-р сарын 4-нд явуулах тухай” зарлиг  тавьжээ.  Анх удаа Төрийн думд  таван жилээр сонгогдох юм. Хоёр дахь болон сүүлчийн удаагаа  парламентад суудал авахын тулд  7 хувийн  санал авсан нам, парламентад бүлэг байгуулах эрхтэй болох юм. Орос улсад хийгдэж байгаа    улс төрийн системийн шинэчлэл  нь эдгээр сонгуульд жижиг намуудад өөрсдийгөө харуулах  сонгогдох бодит   боломж олгож  байгаа юм. Тиймээс энэ сонгуулийн кампанит ажил  уйтгартай, хэвшмэл байхгүй нь.Орос улсын улс-төрийн амьдралын  хамгийн чухал үйл явдлын  оргил үе тун ойртож байна. Сүүлийн хэдэн сард сонгуулийн идэвхитэй байдлаа харуулж байсан намууд албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхлэж болох юм. Сонгуульд албан ёсны бүртгэлтэй  долоон нам оролцоно. Уламжлал ёсоор  “Парламентын том дөрөв” болох: «Единая Россия» /Нэгдсэн Орос/, Коммунист нам, Либерал-ардчилсан нам, “Справедливая Россия”/”Шударга Орос”/ намуудаас гадна “Яблоко”, “Патриоты России”/”Оросын эх орончид”/ “Правое дело”/”Зөв үйлс”/ намууд  тэмүүлцгээж байна.  Парламентын доод танхимын 6 дахь удаагийн   сонгууль нь  илүү сүрлэг  болж мэдэх юм. Төрийн думын ойрын сонгуульд нь урьдын адил 7 % санал авах ёстойг сануулахын зэрэгцээ, сонгогчдын 6 хувийн санал авсан  намууд нь 2 суудал авч, харин 5 % авсан бол нэг суудалтай болох юм.

         Ирэх сонгуулийн  сонирхол татаж буй гол зүйл  “Единая Россия” нам Төрийн дум дахь  өөрийн байр сууриа хамгаалж чадах эсэхээс шалтгаалах  юм. Энэ тухай “Политика” сангийн ерөнхийлөгч Вячеслав Никонов хэлэхдээ: ”Единая Россия” нь консерватив намын хувьд байр сууриа европын уламжлалт социал-демократ зарчмуудыг баримтлагч төдийгүй христийн ардчиллын үүднээс илэрхийлж байна. Энэ нам нь үндсэндээ бүх  ард түмэндээ хандаж байна. Энэ тохиолдолд, илүү идэвхитэй давхаргад тус улсад эрх барих засаглалд илүү ойр нь орж байгаа юм. Зах зээлийн эдийн засгийн төлөө, Орос улсыг  орчин үеийн бие даасан хөгжилтэй   улс болгохын төлөө болоод  олон туйлт улсын төлөө энэ нам тэмцэж  байгаа юм» гэлээ.Оросын улс төрийн салбарын зүүн жигүүр болох Коммунист намын хувьд гэвэл, түүний рейтинг тогтвортой, нийт сонгогчдын саналын 18 %  байдаг юм. Харин түүний сонгогчид  солигдож байна гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн  ерөнхийлөгч Михаил Ремизов тэмдэглээд «Коммунист намын төлөө санал өгөгч, сонгогчид олон төрлийн болж байна. Энэ нь урьдын ЗСБНХУ-ыг сангалздаг, тэтгэврийнхэн биш. Тэдний дунд чадавхитай сонгогчид гарч ирж  буй нь “шинэ сэтгэл дундуурчууд”.  Тэдгээрээс маш их хувь нь  КН- д очиж байна.  Энэ нь сөрөг хүчний намын гол байр суурийг барьж, түүний рейтингэд нөлөөлж байна» гэв. Гэхдээ одоо бүх намууд их хуралдаа бэлтгэж байна.  Тэд бараг нэгэн зэрэг 9-р сард  хурлуудаа явуулна.  Их хурлаар нэрсийн жагсаалт эцэслэн шийдвэрлэгдэнэ.  Шинжээчид думын сонгуулийг  Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нэр дэвшүүлэх “праймериз” болно гэж үзэж байна.  Улс орон ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд бараг л амьсгаа авах завгүй шахам орох юм.