Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Ураза-Байрамыг тохиолдуулан оросын мусульмануудад баярын мэндчилгээ илгээсэн гэж Оросын ЗГ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв. Путин мэндчилгээндээ исламын байгууллагууд  Оросын амьдралд идэвхитэй оролцож буйг тэмдэглэжээ. Ислам шашны үнэт зүйлсүүдийг гутаан доромжилж, үзэн ядалт, тэвчишгүйн үрийг тарих хэт даврагсдын санаархлыг хатуу сөрөн зогсож буй мусульманы санваартнуудын зарчмын байр суурьтай байдал нь хүндэтгэл хүлээдэг юм гэж ерөнхий сайд цохон тэмдэглэжээ.