9-р сарын эхээр Монгол улсад терроризмын эсрэг орос-монголын хамтарсан хээрийн сургуулилт болно. Орос, монгол цэргийнхний хамтарсан байнгын бус зэвсэглэсэн бүрэлдэхүүнүүдийг таслан зогсоон, устгах  тактикийн үйл ажиллагааны  анхны сургуулилтууд өнгөрсөн жил Буриад улсын  Хиагтын  районы нутаг дэвсгэр дээр болж өнгөрсөн  юм. Энэ жил хиймэл террористуудыг барьж, устгах ажиллагаа Монгол улсын нутаг дээр явагдана.  Арав хоногийн турш  ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн дайчид, Монголын армийнхан   “Таван толгойн” цэргийн сургалтын баазад  террористуудыг барих  хээрийн сургуулилтыг явуулна. Харамсалтай нь, орчин үед олон улсын терроризм нь хамгийн их санаа зовоож байгаа асуудал юм гэж Монгол улс дахь ОХУ-ын цэрэг, агаарын цэргийн атташе хурандаа Геннадий Сулимук ярьж байна. Ийм маягийн хээрийн сургуулилтыг явуулах санаачилга монголын талаас гарсан юм. Террористуудын үйл ажиллагаанаас ямар ч орон хамгаалагдаагүй  гээд  «Терроризмын эсрэг хамтарсан ажиллагааны төлөвлөгөөг  оросын хилийн орчмын Хиагт хотод батлана. Орос, Монголын хилийн орчимд хууль бусаар террористууд байгаа тухай аль хэдийнэ домог гарсан тарсан.  Ажиллагааны эцсийн шат нь  буудалцааны практик ажиллгаагаар дуусна» гэж Геннадий Сулимук хэллээ. 

     Монгол улсад одоогоор  терроризмын шууд заналхийлэл үгүй байгаа. Хэт даврагчидын болон салан тусгаарлах үзлийн болоод  улс төрийн намуудын хооронд хүчтэй тэмцэл үгүй, ард түмний амьдрал эрс доройтсон байдал ажиглагдаагүй.  Гэхдээ болзошгүй аюулаас сэрэмжлэх нь зүйтэй юм. Улс орны байдлыг тогтворгүй болгохыг санаархсан, гадаадаас террорист бүлэглэлүүд нэвтрэн орсон тохиолдлууд харамсалтай нь олон гардаг юм. Олон улсын энхийг эрхэмлэгч  цэргийн албан хаагчдаа Афганистан, Иракад явуулсан улс орнууд руу олон улсын лалын шашны бүлэглэлүүд заналхийлдэг тул Монгол улс ийм дайралтын талбар болж мэдэх юм. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден тус улсад айлчлал хийхдээ монголын удирдлагад “эдгээр орнуудад дэмжлэг үзүүлсэнд“ талархсан юм.