Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев парламентын сонгуулийн сурталчилгааны үеэр үндэстэн хооронд эвдрэл болон хууль бус бусад үйл ажиллагааг гаргуулахгүй байхыг шаардав. Даваа гаригт төрийн тэргүүн 12-р сарын 4-нд төрийн думын сонгууль явуулах тухай Зарлигт гарын үсэг зуржээ. Тэр үүгээрээ сонгуулийн өмнөх ажлын эхлэлийг тавьлаа.“Шударгаар ялж чаддаг, ялагдаж чаддаг байх хэрэгтэй.  Сонгуулийн сурталчилгааны үеэр үндэстэн, угсаатан хоорондын эвдэрлийг гаргуулахгүй байх шаардлагатай байна. Түүнчлэн хууль бус үйл ажиллагаанд уриалах нь бидэнд огт хэрэггүй зүйл юм” гэж Медведев улс төрийн намуудын удирдагч нартай уулзахдаа цохон тэмдэглэжээ. Түүний хэлснээр: энэ нь хүсэлт биш, харин туйлын шаардлага аж.” “Ийм маягийн уриалгуудыг хамгийн шийдвэртэй аргаар таслан зогсоох хэрэгтэй бөгөөд харин ийм үйл ажиллагаа явуулж байгаа  этгээдүүд шийтгэл хүлээх ёстой юм”гэж төрийн тэргүүн анхааруулав.