Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын гарын үсэг зурсан 12-р сарын 4 нд парламентын сонгуулийг явуулах Зарлиг мягмар гаригаас хүчин төгөлдөр болж байна. Ерөнхийлөгч Дмитрий Медведев Орос улсын төрийн намуудын удирдагчидтай  Сочи хотод уулзалт хийхийн өмнө энэхүү Зарлигт гарын үсэг зурсан юм.  Оросын ерөнхийлөгч  сонгуулийн сурталчилгааны ажил хуулийн хүрээнд, ямар нэгэн хэтрүүлэггүй явагдана гэж найдаж байгаа тухайгаа илэрхийлсэн юм. Медведев улс төрийн намуудын удирдагчидтай хийсэн уулзалтын үеэр  ирээдүйн Төрийн думыг бүтцийг улс төрийн эрхэмлэлийг дээд зэргээр тусгаж байхыг хүссэн юм. Ерөнхийлөгч тэмдэглэхдээ, парламентын  хүчин чармайлтаар сүүлийн жилүүдэд оросын ардчиллын чанар ахисан гэж тэмдэглэв. “Бид илүү орчин үеийн, илүү боловсронгуй ардчиллын  эрх зүйн загвар руу тэмүүлэх ёстой юм. Үүнд төрийн засаглалын, улс төрийн намуудын зорилго оршиж байгаа. Энэ зорилгод Төрийн думын сонгууль  дээд зэргээр нөлөөлнө гэж би найдаж байна” гэж Медведев цохон тэмдэглэв.