Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев сонгуулийн өмнөх ажлыг эхийг тавьлаа.  Даваа гаригт улс-төрийн намуудын удирдагч нартай хийсэн уулзалт дээр тэр 12-р сарын 4-нд Төрийн думын сонгууль явуулах тухай Зарлигт гарын үсэг зурлаа. Дмитрий Медведев улс-төрийн намуудыг сонгуулийн өмнөх  сурталчилгааны ажилдаа  үндэстэн хоорондын мөргөлдөөнийг өдөөсөн ямарч гоё зүйр цэцэн үгнээс зайлсхийхийг уриалжээ.  “Үндэстэн, угсаатны хооронд хагарал ноцоох оролдлогыг огт гаргахгүй байх ёстой юм. Энэ нь ерөөс хэрэглэж болохгүй зүйл. Хууль бус үйл ажиллагаанд уриалсны  нэгэн адил” гэж  төрийн тэргүүн намуудын удирдагч нарт хандав. “Энэ бол миний хүсэлт биш, энэ бол миний туйлын шаардлага юм” гэж тэр нэмж хэлэв. “ Ийм оролдлого нь хамгийн шийдвэртэйгээр цуцлагдах бөгөөд харин ийм хэрэг үйлдсэн этгээдүүд нь шийтгэгдэх болно”гэж Дмитрий Медведев мэдэгдэв.

         Оросын ерөнхийлөгч Төрийн думын шинэ бүтэц оросын иргэдийн хамгийн өргөн хүрээний улс төрийн эрхэмлэлийг   дээд зэргээр тусгана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.  Энэхүү зорилгод хүрэхийн тулд төрийн тэргүүний хэлснээр: сүүлийн үед сонгуулийн практикт шинэ удирдамжуудыг нэвтрүүлсэн аж. 7 %  санал авах  босгыг давж чадаагүй мөртлөө, сонсогчдын саналын 5 илүү хувийг  авбал, депутатын мандатыг авах болсныг Дмитрий Медведев санууллаа. Парламентад суудалгүй намуудад нэр дэвшигчдийг бүртгүүлэхдээ гарын үсгийн тоог бууруулсан, урьдчилж санал өгөх болон санал авах байрнаас гадна санал өгөхийг цэгцэлсэн тухай дурьдлаа.  Ингэхдээ сонгуулийн үеэр гарч болзошгүй төрөл бүрийн зөрчлийн хариуцлага нилээд ихэсчээ. “Энэ бүгд нь бидний хамтын ажлын үр дүн юм. Энэ бүгд нь улс-төрийн  шудрага өрсөлдөөн явуулахад нэмэлт баталгаа болж чадна гэж найдаж байна” гэж Дмитрий Медведев мэдэгдэв.