Оросын нийгэмд Ливийн үйл явдал нь хурц мэтгэлцээний сэдэв болж байна.  НАТО-гийн агаарын цохилт, Ливийн иргэний дайн, түүний улс төрийн бүтцийн сүйрлийг  оросын нийгэм тус улсыг сөнсөнтэй адил үзэж  байна.  Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар оросын иргэдийн 80 хувь Ливийн агаарын цохилтыг буруушааж байна. Нийгэм судлаач Борис Кагарлицкий хэлэхдээ «Оросын ихэнхи иргэд НАТО-гийн Ливийн бөмбөгдөлтийг буруушааж буй нь ойлгомжтой юм.  Орос улсад НАТО-гийн ажиллагаанд туйлын сөрөг хандаж байна.  Энэ нь дэлхийн хандлагад бас нийцэж байгаа юм. Нөгөө л нэг арабын ертөнцид энэхүү   хувьсгалыг  хангалттай ихээр дэмжиж буйг бид харж байна» гэлээ. Оросын иргэд цэргийн хүчийг ашиглахын эсрэг, өрнөдийнхнийг Ливийн хэрэг оролцож буйг халхавчгүй түрэмгийлэл гэж үзэж байна. Тэр тусмаа НҮБ-ын АЗ-ийн 1973 дугаарын  тогтоол эвсэлийн цэрэгт хотыг, суурин газруудыг  бөмбөгдөх эрх өгөхгүй байсан бөгөөд хуурай газрын ажиллагааг бүр ч хориглосон юм. Өөрийгөө цорын ганц хууль ёсны эрх барих байгууллага гэж  нэрлээд байгаа Шилжилтийн Үндэсний Зөвлөлийн /ШҮЗ/ эгнээд хагарал гарч, энэ байгууллага улс орны байдлыг тогтворжуулж, хэвийн амьдралд эргүүлж  оруулна гэдэг нь юу л бол. Оросын улс төрчдийн үзэж буйгаар харин ч бүр эсрэгээр,  тус улсад энх тайван ч үгүй, тогтворжилт ч үгүй, хэвийн удирдлага ч үгүй дайн байлдаан удтал үргэлжилсээр байх нь.

         Түрэмгийллийн бүр эхэнд Каддафийн эсрэг  эвслийнхэн өөрийн зорилгыг нуугаагүй – ливийн нефть, түүний байгалийн нөөц, энэ оронд нөлөөгөө хуваах. Ингэхдээ НҮБ-ыг тойрох нь тэр. Эвсэл Ливид яг л нэг үнэт олзтой харьцаж байгаа юм шиг байдаг.  Одооноос энэхүү олзыг бөмбөгдөлтөнд оролцсон хэд л хуваана гэж яригдах боллоо. Тухайлбал, энэ мэдэгдлийг    хэдхэн өдрийн өмнө Парисд болж өнгөрсөн  “Ливийн анх нөхдүүд” олон улсын бага хурал дээр дурьджээ. Энгэ хуралд оролцох урилгыг Орос улсад өгөөгүй  юм.  Гэтэл Орос улс болон бусад орнуудыг Ливийн ирээдүйн тухай мэтгэлцээнээс гадуур үлдээх нь харалган явдал  юм гэж Оросын стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч   Аждар Куртов тэмдэглээд «НАТО-гийн сүүлийн хоёр жил баталсан баримт бичигт НҮБ  өөрөөр нь солигдсонд гомдолтой гарсан л байж тарна.  Одоо ярихад эрт байгаа ч гэсэн тэд Каддафийг ялан,  бусад улс орнуудыг болон НҮБ-ын АЗ-д  байнгын гишүүнтэй Орос, Хятад улсыг  эс тоон НАТО  нь ялалтын үр шимийг эдлэхийг оролдож байна.  Орос улсыг Парисын  хуралд урьж оролцуулаагүйн учир энд байгаа гэж би бодож байна» гэлээ.  Яагаад Москва бүх талуудыг сэрэмжлүүлж байна вэ гэвэл, Ливийн дайны дараах сэргээн босголт зөвхөн НҮБ-ын АЗ-ийн ивээл дор явагдах ёстой. Москва нь Ливийн хямралыг  зохицуулахад НҮБ төвийн үүргийг  биелүүлэхийн төлөө байгаа төдийгүй, Ливид  хүнд байдалд орсон  шигээ өөрийн нэр төрийг хадгалан “нүүр бүтэн” гарахад нь НАТО-д туслана.