“Адмирал Пантелеев” усан онгоцоор тэргүүлүүлсэн Номхон далайн флотын отряд Африкийн эврийн хавьд усан онгоцнуудын аюулгүй байдлыг хангах зорилготой мордоцгоов. Отрядын бүрэлдэхүүнд усан  онгоц эсэргүүцэгч том онгоцноос гадна шатахуун зөөгч  “Фотий Крылов”  болон аврах,  чирэгч онгоц  явж байгаа юм.  Эдгээр нь  далайн дээрэмчдийн эсрэг үйл ажиллагаа явуулах Оросын 6 дахь отряд юм. Номхон далайчид энэ албан дээрээ –“Североморск” хөлгийн  Хойд флотын далайчдын  халааг авах юм.