Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Төрийн думын  шинэ  бүрэлдэхүүн  оросын иргэдийн  улстөрийн хамгийн өргөн хүрээтэй эрхэмлэл дээд зэргээр тусна гэдэгт найдаж байна. Төрийн тэргүүний үзэж буйгаар энэ зорилгод хүрэхийн тулд сүүлийн үед сонгуулийн практикт нэвтэрч байгаа шинэ удирдамжууд үүнд чиглэгджээ. “манай иргэдийн  өргөн цар хүрээтэй улс-төрийн    эрхэмлэл  дээд зэргээр тусч, тэдний баялаг   үзэл бодол, байр суурь, сонирхол манай Төрийн думын шинэ бүрэлдэхүүнд  тусна гэдэгт найдаж байна” гэж даваа гаригт Медведев улс-төрийн намуудын удирдагч нартай хийсэн уулзалт дээр цохон тэмдэглэв. “ Энэ 12-р сарын 4-нд болох сонгууль нь харьцангуй шинэчлэгдсэн хэлбэрээр явагдах юм.  Сүүлийн үед сонгуулийн хуулинд нилээд хэдэн мэдэгдэхүйц өөрчлөлтүүдийг оруулсан нь: улс төрийн системын боловсронгуйг үргэлжлүүлсэн юм.  Эдгээр үйл ажиллагааны зорилго нь :  ардын төлөөллийн чанарыг илүү  сайн болгоход оршино” гэж  ерөнхийлөгч  нэмж хэлжээ.  Ерөнхийлөгч Дмитрий Медведев   Төрийн думын бүрэн эрхт хугацаа таван жил болж нэмэгдсэн бол парламентад суудалгүй  намуудын нэр дэвшигчээ бүртгүүлэхэд цуглуулах хязгаарыг бууруулж, саналын хуудсыг будлиантуулахтай холбоотой хариуцлагыг нэмэгдүүлж,  урьчилан өгөх санал болон сонгуулийн байрнаас өөр газар санал авахыг цэгцэлсэн тухай ерөнхийлөгч  санууллаа.  “Эцсийн дүнд улс-төрийн шудрага   өрсөлдөөн явуулахад  нэмэлт баталгаа бүрдсэн гэдэгт би найдаж байна” гэж   ерөнхийлөгч онцоллоо.