Алс Дорнодын  Благовещенскийн гаалийн ажилтнууд олон улсын “Поярково-Сюньке” боомтын ачааг шалгах  үеэр ачааны машин дээр  14,5 тонн  гаалийн мэдүүлэггүй барааг илрүүлжээ. Гаалийн ажилтнуудад үзүүлсэн баримт бичгээр ачаанд даавуу, хиймэл цэцэг байх ёстой байжээ гэж  “Интерфакс-Алс-Дорнод” агентлагт гаалийн байгууллагын төлөөлөгч  уламжилжээ. Оросын гаалийн мэдээлснээр энэхүү хил дамжсан дамын наймаа нь 20 сая орчим  рублийн / 70 мянга орчим  доллар/ бараа байжээ.