Сирийн ШҮЗ нь 94 гишүүнээс бүрдэн тэднийг Сорбоны  улс төрч  Бурган Гальюн тэргүүлж байгаа өнөөдөр  Арабын “Аль-Жазира” телевизийн суваг мэдээлджээ. Өнгөрсөн долоо хоногт Сирийн  ерөнхийлөгч Башар Асадын сөрөг талынхан Стамбулд дөрөв хоног хуралдсныхаа эцэст сөрөг хүчнийг байгуулсан тухай тодорхой болсон юм. Сирийн Дераа хотод  өнгөрсөн  3-р сард ард түмний эсэргүүцлийн  жагсаал эхэлсэн улмаар тус улсын бусад хотууд руу шилжсэн юм. Өрнөдийн нилээд хэдэн орнууд  босогчдыг дэмжин, ерөнхийлөгч Асадыг огцрохыг шаардаж байна. Орос улс ливийн түүх давтагдахаас сэргэмжлэн, Сири улсад амласан өөрчлөлтүүдээ эхлэх боломж өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.