Аланья хотын зочид буудалд хордлого авсантай холбогдуулан оросын 100 орчим иргэд ОХУ-ын ерөнхий консулын газарт тусламж хүсч ханджээ.  Энэ тухай Анталье хотын  ОХУ-ын Ерөнхий Консул Александр Толстопятенко ИТАР-ТАСС-д мэдэгджээ. Түүний ярьснаар “Лара Парк”зочид буудалд амрагчдаас гомдол иржээ. Бид байдлын учрыг олохоор хөөцөлдөж байна”.Үүний өмнө оросын  10 иргэнийг эмэнэлэгт хэвтүүлсэн тухай мэдээлсэн. “Лара Паркийн “ амралтын эрхийн бичгийн худалдааг  одоогоор зогсоогоод байна.Сүүлийн үед  Түркийн  далайн амралтын газруудад хоолны хордлого  гарах явдал их гарч байна. Өнгөрсөн 5-р сард хортой архинд хордож 5 хүн амь насаа алдсан юм.